MNUMS Graduate School
EN

Академик сургалтын төв

Танилцуулга

Эрхэм зорилго

Сургалт, эрдэм шинжилгээ судалгаа хослосон, шинжлэх ухаанд шинэ мэдлэг бүтээх, мэдлэгийг баялаг болгох эрдэмтэн, судлаачдыг төрүүлсэн судалгааны их сургуулийг хөгжүүлэх.

АШУҮИС, Ахисан түвшний сургуулийн, Академик сургалтын төв нь магистрын танхим болон докторын сургалтыг Эмнэлзүйн анагаах ухаан, Уламжлалт анагаах ухаан, Нийгмийн эрүүл мэнд, Нүүр ам судлал, Био-анагаах ухаан, Сувилахуй, Эм зүйн чиглэлээр төгсөлтийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Үйл ажиллагааны чиглэл

  • Магистр ба докторын зэргийн 20 хөтөлбөрөөр сургалт зохион байгуулж нэгдсэн удирдлагаар хангах
  • Магистр ба докторын сургалтын элсэлт, төгсөлтийг зохион байгуулах
  • Магистр ба докторын сургалтын төлөвлөгөө, хичээллийн хөтөлбөрийг шинэчлэх, батлуулах
  • Хөтөлбөрийг гадаад, дотоодын магадлан итгэмжлэх эрх бүхий байгууллагаар магадлан итгэмжлүүлэх ажлыг зохион байгуулах
  • Гадаад суралцагчдын сургалтыг зохион байгуулах
  • Магистрант, докторант болон удирдагчтай гурвалсан гэрээ байгуулах
  • Магистр ба докторын ажлын урьдчилсан хэлэлцүүлэгт орох зөвшөөрөл өгөх
  • Суралцагчдын шилжилт хөдөлгөөнийг шийдвэрлэх
  • Төгсөлтийн сургалтын багшийн цагийн ачаалал тооцох
  • Сургалтын дэвшилтэт технологийг нэвтрүүлэх

Төвийн эрхлэгч

АУ-ы доктор

Энхжаргал САРАНТУЯА

sarantuya.en@mnums.edu.mn

Мэргэжилтэн

АУ-ы магистр

Ганбат ЦАЦРАЛТУЯА

tsatsraltuya@mnums.edu.mn

Хаяг

С.Зоригийн гудамж

Ш/Х-48/111, Улаанбаатар хот 14210, Монгол Улс

АШУҮИС, Ахисан түвшний сургууль, 4 тоот

grad.academic@mnums.edu.mn

Магистр, докторын сургалтын хөтөлбөр

Сургалтын хөтөлбөрМэргэжлийн индексБоловсролын түвшинСуралцах хугацааНийт багц цагСургууль
1.Анагаах ухаан091201Танхимын магистрын сургалт2 жил30Анагаах ухааны сургууль
2.Анагаах ухаан091201Докторын сургалт3 жил60Анагаах ухааны сургууль
3.Эм зүй091601Танхимын магистрын сургалт2 жил30Эм зүйн сургууль
4.Эм зүй091601Докторын сургалт3 жил60Эм зүйн сургууль
5.Сувилахуй091301Танхимын магистрын сургалт2 жил30Сувилахуйн сургууль
6.Сувилахуй091301Докторын сургалт3 жил60Сувилахуйн сургууль
7.Уламжлалт анагаах ухаан091701Танхимын магистрын сургалт2 жил30Монгол анагаах ухааны олон улсын сургууль
8.Уламжлалт анагаах ухаан091701Докторын сургалт3 жил60Монгол анагаах ухааны олон улсын сургууль
9.Био-анагаах ухаан091401Танхимын магистрын сургалт2 жил30Био-Анагаахын сургууль
10.Био-анагаах ухаан091401Докторын сургалт3 жил60Био-Анагаахын сургууль
11.Эх баригч091302Танхимын магистрын сургалт2 жил30Сувилахуйн сургууль
12.Эх баригч091302Докторын сургалт3 жил60Сувилахуйн сургууль
13.Хөдөлгөөн засал091501Танхимын магистрын сургалт2 жил30Сувилахуйн сургууль
14.Хөдөлгөөн засал091501Докторын сургалт3 жил60Сувилахуйн сургууль
15.Хөдөлмөр засал091502Танхимын магистрын сургалт2 жил30Сувилахуйн сургууль
16.Хөдөлмөр засал091502Докторын сургалт3 жил60Сувилахуйн сургууль
17.Нийгмийн эрүүл мэнд098801Танхимын магистрын сургалт2 жил30Нийгмийн эрүүл мэндийн сургууль
18.Нийгмийн эрүүл мэнд098801Докторын сургалт3 жил60Нийгмийн эрүүл мэндийн сургууль
19.Нүүр ам судлал091101Танхимын магистрын сургалт2 жил30Нүүр ам судлалын сургууль
20.Нүүр ам судлал091101Докторын сургалт3 жил60Нүүр ам судлалын сургууль

Докторын сургалт (PhD)

АШУҮИС-ийн Төгсөлтийн сургалтын үйл ажиллагааг АШУҮИС-ийн захирлын 2021 оны 02 сарын 09 өдрийн А/28 тоот тушаалын нэгдүгээр хавсралт АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨЛТИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ-аар зохицуулна. Магистр, докторын сургалтын элсэлт нь 2 үе шаттай байна.

Докторант төгсөлтийн сургалтын үйл ажиллагааг зохицуулах журмын 7.12 заалтыг баримтлан судалгааны ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:

  1. Мэргэжлийн тэнхимийн хурал:
    • Судалгааны ажлын сэдэв,
    • Судалгааны ажлын арга аргачлал,
    • Судалгааны ажлын удирдагч багш, зөвлөх багш томилуулах
  2. Бүрэлдэхүүн сургуулийн эрдмийн зөвлөл:
    • Судалгааны ажлын сэдэв,
    • Судалгааны ажлын арга аргачлал,
    • Судалгааны ажлын удирдагч багш, зөвлөх багш томилуулан БАТЛУУЛАХ
  3. Судалгааны ёс зүйн хяналтын хорооны хуралдаанаар судалгаа эхлэх ЗӨВШӨӨРӨЛ авах:
    • 7.12.8 Судалгааны ажлын үр дүнгээр хөндлөнгийн хянан магадлагаа хийгддэг мэргэжлийн олон улсын сэтгүүлд АШУҮИС-ийн нэр дээр 1-р зохиогчоор 2 ба түүнээс дээш өгүүлэл хэвлүүлсэн байна. Үүний нэг нь Web of science, Scopus, PubMed мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд ЭСВЭЛ Central Asian Journal of Medical Sciences-д хэвлүүлсэн байна.
    • 7.12.9 Судалгааны үр дүнгээр дотоодын сэтгүүлд 2 ба түүнээс дээш өгүүлэл хэвлүүлнэ. Үүний нэг нь Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан сэтгүүлд хэвлүүлсэн байна.
  4. Мэргэжлийн JOURNAL CLUB, тэнхимийн хурал:
    • Судалгааны ажлын явцын хэлэлцүүлэг
  5. Бүрэлдэхүүн сургуулийн эрдмийн зөвлөл:
    • Судалгааны ажлын явцын үр дүнг БАТЛУУЛАХ
  6. Судалгааны ёс зүйн хяналтын хорооны хуралдаанаар судалгааны ёс зүйн хэм хэмжээг зөрчөөгүй хэмээх ДҮГНЭЛТ:
  7. Судалгааны ажлын нэр томьёоны зөвлөлийн хурал:
  8. Магадлан шинжээчийн комиссын багийн дүнгэлт:
    • Бүрдүүлэх материалыг (жагсаалтын 1-14) ЭНД ДАРЖ үзнэ үү
  9. Анагаах ухааны докторын зэргийн урьдчилсан хамгаалалт
  10. Анагаах ухааны докторын зэргийн жинхэнэ хамгаалалт
    • Жинхэнэ хамгаалалтад орсны дараа бүрдүүлэх материал (жагсаалтын 17-24) -ын жагсаалтыг ЭНД ДАРЖ үзнэ үү

Илтгэх хуудасны загвар файлыг ЭНД ДАРЖ татаж авна уу.

Докторын зэргээ амжилттай хамгаалсан суралцагч нар ЭНД ДАРЖ хамгаалалтын дараах бүртгэлийг хийнэ үү


Магистрын сургалт

АШУҮИС-ийн Төгсөлтийн сургалтын үйл ажиллагааг АШУҮИС-ийн захирлын 2021 оны 02 сарын 09 өдрийн А/28 тоот тушаалын нэгдүгээр хавсралт АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨЛТИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ-аар зохицуулна. Магистр, докторын сургалтын элсэлт нь жилд 2 удаа явагдана. (Хавар 02-р сарын 1-15-ны хооронд, намар 08-р сарын 25-аас 09-р сарын 10-ны хооронд)

Суралцагч нь доорх дэс дарааллын дагуу магистрын диссертац бичиж хамгаална:

  1. Мэргэжлийн суурь хичээлийн 12 багц судалсан байх
  2. Тэнхимийн хурлаар орох: (Тэнхимээс хурлыг зарлана)
    • Судалгааны ажлын сэдэв батлуулах
    • Судалгааны ажлын арга аргачлал батлуулах
    • Судалгааны ажлын удирдагч багш, зөвлөх багш томилуулах
  3. Ёс зүйн хорооны хурлаар орж ёс зүйн зөвшөөрөл авах
  4. Мэргэшүүлэх хичээлийн 9 багц цаг судалсан байх
  5. Судалгаа эхлэх (Эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх)
  6. Явцын хэлэлцүүлэгт тэнхимийн хурлаар 1 удаа орно
  7. Ёс зүйн хорооны хурлаар орж ёс зүйн дүгнэлт гаргуулах
  8. Урьдчилсан хамгаалалтад орох: (ТӨГСӨЛТИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ-ын 4.2-д заасан)
    • Урьдчилсан хамгаалалтад ороход бүрдүүлэх материалыг ЭНД ДАРЖ үзнэ үү
  9. Жинхэнэ хамгаалалтад орох: (ТӨГСӨЛТИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ-ын 4.2-д заасан)
    • Жинхэнэ хамгаалалтад тэнцсэн төгсөгчийн бүрдүүлэх материалын жагсаалтыг ЭНД ДАРЖ үзнэ үү
    • Магистрын зэргээ амжилттай хамгаалсан суралцагч нар ЭНД ДАРЖ хамгаалалтын дараах бүртгэлийг хийнэ үү

Элсэлт

Элсэлтийн зар

АШУҮИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн магистр, докторын сургалтын намрын элсэлт зарлагдлаа

2025-2026 оны хичээлийн жилийн магистр, докторын сургалтын намрын элсэлтийн бүртгэл 2025 оны 08 дугаар сарын 22-ноос 09 дүгээр сарын 04–ний өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Элсэлтийн шалгалт 2025 оны 09 дүгээр сарын 07-нд цахимаар явагдах ба шалгалтын өмнөх өдөр шалгалт өгөх заавар, шифр, нэвтрэх нэр, нууц үгийг цахим хуудсанд байршуулж бүртгэл баталгаажна. Хувийн мэдээллийг дутуу бөглөсөн, шаардлага хангаагүй материал оруулсан тохиолдолд бүртгэл цуцлагдахыг анхаарна уу.

Төгсөлтийн сургалтын үйл ажиллагааг зохицуулах журмын дагуу магистр, докторын сургалтын элсэгчдээс мэргэжлийн ба Англи хэлний шалгалт авна.

Нийт тэнцсэн элсэгчдийн мэдээллийг 09 дүгээр сарын 08-нд Төгсөлтийн сургалтын бодлого зохицуулалтын газрын вэб хуудсанд байршуулна.

Та ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү. (Амжилт хүсье)

Элсэлтийн үйл явц

АШУҮИС-ийн Төгсөлтийн сургалтын үйл ажиллагааг АШУҮИС-ийн захирлын 2021 оны 02 сарын 09 өдрийн А/28 тоот тушаалын нэгдүгээр хавсралт АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨЛТИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ-аар зохицуулна. Магистр, докторын сургалтын элсэлт нь 2 үе шаттай байна.

http://gp.mnums.edu.mn хаягаар элсэлтийн шалгалт эхлэхээс 3 долоо хоногийн өмнө Онлайнаар бүртгэнэ. Онлайн бүртгэл үргэлжлэх хугацаа 10 өдрөөс багагүй байна.

Онлайн бүртгэлийг үндэслэн элсэлтийн шалгалтын хуваарь гарч, тэнцсэн элсэгчдийг сонгож, биеэр бүртгүүлэх зарыг сургалт эхлэхээс өмнө 2 долоо хоногийн өмнө (веб хуудас, утас, цахим шуудангийн аль нэгээр) хүргүүлж бүртгэнэ. Бүртгэл үргэлжлэх хугацаа ажлын 5 өдрөөс багагүй байна.

Төлбөр & тавигдах шаардлага

Элсэгчдэд тавигдах шаардлага: (Журмын 2.3)

  • Магистр, докторын хөтөлбөрт элсэгч нь тухай нарийвчилсан судлагдахууны хүрээнд Эрдмийн сургуулиас боловсруулсан элсэлтийн шалгалтын шаардлагыг хангасан байна.
  • Магистрын хөтөлбөрт элсэгч нь бакалаврын боловсрол, эсвэл түүнтэй дүйцэх боловсролын зэрэгтэй, бакалаврын голч дүн 2.5 (75%)-аас багагүй байна.
  • Докторын хөтөлбөрт элсэгч нь шинжлэх ухааны магистрын боловсрол, эсвэл түүнтэй дүйцэх боловсролын зэрэгтэй, магистрын голч дүн нь 3.0 (80%)-аас багагүй байна.
  • Элсэгч нь өмнө нь эзэмшсэнээс өөр чиглэлээр (нарийвчилсан судлагдахуун) магистр, докторын хөтөлбөрт хамрагдах бол сургалтын агуулгын залгамж чанарыг хангахад шаардлагатай хичээлийн зөрүүг нөхөж судална. Нөхөж судалсан хичээлийг хөтөлбөрийн үндсэн цагт тооцохгүй.
  • Монгол хэлээр суралцах хөтөлбөр сонгосон гадаадын суралцагч монгол хэлний шаардлагын төвшинг хангасан байна. Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу суралцагсад хэлэлцээрт заасан нөхцөлийг баримтална.
  • Англи хэлээр суралцах хөтөлбөр сонгосон гадаадын суралцагч гадаад хэлний төв ба Эрдмийн сургуулиас хамтран боловсруулсан агуулга бүхий элсэлтийн шалгалтын шаардлагыг хангасан байна. Тухайн нарийвчилсан судлагдахууны хөтөлбөрийн агуулга, онцлогоос хамааран бүрэлдэхүүн сургууль, мэргэжлийн тэнхим, нэгжийн саналыг үндэслэн элсэгчдэд тусгай шаардлага тавьж болно.

Монгол элсэгч

Сургалтын төлбөр:

Докторын сургалт – 4,994,000₮ /I дамжаа/, 4,994,000₮ /II дамжаа/, 3,632,000₮ /III дамжаа/

Магистрын сургалт – 3,472,000₮ /I дамжаа/, 3,038,000₮ /II дамжаа/

Төлбөр төлөх заавар: https://sw-beta.xcloud.mn/ хаягаар нэвтэрч зааврын дагуу төлнө.

Гадаад элсэгч

Сургалтын төлбөр:

Докторын сургалт – 4,950$ /I дамжаа/, 4,950$ /II дамжаа/, 3,600$ /III дамжаа/

Магистрын сургалт – 3,600$ /I дамжаа/, 3,150$ /II дамжаа/

Банкны нэр: Хаан банк

Хүлээн авагч: АШУҮИСургууль

Дансны дугаар: 5107026885 /Долларын данс/

Гүйлгээний утга: Сургалтын төрөл /доктор, магистр, сайбер/, регистрийн дугаар, овог нэр, утасны дугаар

Банкны мэдээлэл

Элсэлтийн бүртгэлийн хураамж: 20,000₮

Банкны нэр: Хаан банк

Хүлээн авагч: Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль

Дансны дугаар: 5031813390

Гүйлгээний утга: Сургалтын төрөл /доктор, танхимын магистр/, регистрийн дугаар, овог нэр, утасны дугаар


Суралцагч

Суралцагчийн анкет

ЭНД ДАРЖ суралцагчийн анкетыг татаж авна уу.

Өргөдлийн маягтууд

АШУҮИС-ийн 2025-2026 оны намрын хичээлийн жилд төгсөлтийн сургалтаас чиглэл солих, суралцах эрхээ сэргээлгэх, сургалтаас түр чөлөөлөгдөх, сургалтаас бүр чөлөөлөгдөх суралцагчдын өргөдлийг 2025 оны 08 дүгээр сарын 24-с 09 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хүлээн авах тул суралцагсад өргөдөлийг Эрдмийн сургуулийн 02 тоотын Төгсөлтийн сургалтын бодлого зохицуулах газарт өгнө үү.

Та доорх холбоосоор орж өргөдлийн маягтын дагуу өргөдлөө бичнэ үү.

Сургалтын гэрээ

ЭНД ДАРЖ сургалтын гэрээг татаж авна уу.

Судалгааны тэтгэлэг

Ректорын нэрэмжит судалгааны тэтгэлэг олгох журам

АШУҮИС-ИЙН РЕКТОРЫН НЭРЭМЖИТ СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГ

АШУҮИС-ийн хүрээлэн, лабораториудыг түшиглэн судалгаагаа хийж байгаа магистрант, докторантуудад урвалж бодис, багаж хэрэгсэл, программ худалдан авах, өгүүлэл хэвлүүлэх зардалд зориулсан судалгааны тэтгэлэг олгоно.

  • Магистрант – 3 хүртэл сая төгрөг
  • Докторант – 5 хүртэл сая төгрөг
  • 50 хүртэлх суралцагчид олгоно

Тэтгэлэг хүсэгчид тавигдах шаардлага

  • Монгол Улсын иргэн байх
  • АШУҮИС-ийн магистр, докторын сургалтад хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу суралцаж 3.2 ба түүнээс дээш голч дүнтэй байх
  • Төгсөлтийн сургалтын үйл ажиллагааг зохицуулах журмын дагуу өөрийн судалгааны ажлын сэдэв, арга аргачлалыг хэлэлцүүлсэн байх
  • Суралцагч нь сургууль, тэнхим, хөтөлбөр хооронд шилжээгүй байх
  • Судалгааг АШУҮИС-ийн судалгааны хүрээлэн, лаборатори, эмнэлгийг түшиглэн хийх
  • Харьяалах тэнхим эсвэл профессорын баг тэтгэлэгт хамрагдахыг дэмжсэн байх

Бүрдүүлэх материал

  1. Тэтгэлэг хүсэгчийн анкет
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар
  3. Голч дүнгийн тодорхойлолт
  4. Удирдагч, зөвлөх багшийн тодорхойлолт
  5. Судалгааны ажлын танилцуулга (судалгааны ажлын шинэлэг тал, ач холбогдол, явц зэргийг дэлгэрэнгүй тусгаж 1000 үгэнд багтааж бичнэ)
  6. Харьяалах тэнхим ба профессорын багийн дэмжсэн тодорхойлолт
  7. АШУҮИС-ийн хүрээлэнгийн захирал эсвэл лабораторийн эрхлэгч, эмнэлгийн даргын тодорхойлолт
  8. Хөндлөнгийн хянан магадалгаа хийгддэг олон улсын мэргэжлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх бол тухайн сэтгүүлийн зөвшөөрсөн албан бичиг