MNUMS Graduate School
EN

Эрдэм шинжилгээ

Эрдмийн чуулганы эмхэтгэлүүд

Анагаах Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль нь жил бүрийн 4-р сард оюутан, суралцагч, магистрант, докторант, судлаач, багш нарын дунд ЭРДМИЙН ЧУУЛГАН эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулдаг. Салбар тус бүрд салбар хуралдаануудыг зохион байгуулж, салбр хуралдаанаас шалгарсан шилдэг судлаачдыг нэгдсэн хуралдаанд оролцуулдаг. 2026 онд ЭРДМИЙН ЧУУЛГАН 68 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.

Салбар дундын эрдмийн зөвлөл

Салбар дундын Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүн

Албан тушаалНэр
1Эрдмийн зөвлөлийн дарга, АУ-ы доктор, дэд профессорШ.Үүртуяа
2Эрдмийн зөвлөлийн орлогч дарга, АУ-ы доктор, профессорА.Товуудорж
3Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, АУ-ы доктор, ОНАУЭММУ-ы доктор, дэд профессорЦ.Сарнай
4Эрдмийн зөвлөлийн гишүүн, АУ-ы доктор, профессорР.Отгонбаяр
5Эрдмийн зөвлөлийн гишүүн, АУ-ы доктор, профессорЗ.Хишигсүрэн
6Эрдмийн зөвлөлийн гишүүн, АУ-ы доктор, дэд профессорА.Энх-Амар
7Эрдмийн зөвлөлийн гишүүн, АУ-ы доктор, дэд профессорЦ.Алтансүх
8Эрдмийн зөвлөлийн гишүүн, АУ-ы доктор, дэд профессорС.Доржбат
9Эрдмийн зөвлөлийн гишүүн, АУ-ы доктор, дэд профессорХ.Дэлгэрдалай
10Эрдмийн зөвлөлийн гишүүн, АУ-ы доктор, дэд профессорЖ.Дэлгэрцэцэг
11Эрдмийн зөвлөлийн гишүүн, АУ-ы докторЭ.Сарантуяа
12Эрдмийн зөвлөлийн гишүүн, АУ-ы докторМ.Нандин-Эрдэнэ
13Биологийн ухааны докторН.Цэвэлмаа

Хэлэлцэх асуудал

  1. Докторын зэрэг горилогчийн эрдэм шинжилгээний ажлын сэдэв, аргачлал болон удирдагч батлах, явцын хэлэлцүүлэг, магистрын зэрэг горилогчийн эрдэм шинжилгээний ажлын жинхэнэ хамгаалалтын хэлэлцүүлэг зэргийг тус тус АШУҮИС-ийн "Төгсөлтийн сургалтын үйл ажиллагааг зохицуулах журам"-д заасны дагуу шийдвэрлэх
  2. Бүрэлдэхүүний Эрдмийн зөвлөлийн журам, түүнд орсон нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн, санал дүгнэлтээ АШУҮИС-ийн Эрдмийн зөвлөлд хүргүүлэх
  3. Бүрэлдэхүүн сургуулийн хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөө, сургуулиас баримтлах бодлогын баримт бичиг, хөтөлбөрийг хэлэлцэн санал дүгнэлт гаргах
  4. Бүрэлдэхүүн сургуулийн эрдэм шинжилгээний ажлын тэргүүлэх чиглэл батлах
  5. Бүрэлдэхүүн сургуулийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, стандартыг хэлэлцэх, санал, дүгнэлт гарган Хөтөлбөрийн хороонд хүргүүлэх
  6. Бүрэлдэхүүн сургуулийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэн, үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын зорилго чиглэлийг тодорхойлон, санал гаргах
  7. Гадаадын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллах чиглэлийг тодорхойлох, гэрээ хэлэлцээр байгуулах асуудлыг хэлэлцэн санал дүгнэлт гаргах
  8. АШУҮИС-ийн "Хүндэт доктор", "Хүндэт профессор", "Зочин профессор" цол олгох асуудлыг "АШУҮИС-ийн хүндэт доктор, хүндэт профессор, зочин профессор олгох журам"-ын дагуу хэлэлцэн шийдвэрлэж Эрдмийн зөвлөлд хүргүүлнэ.
  9. АШУҮИС-ийн "Профессор", "Дэд профессор", "Клиникийн профессор" цол олгох асуудлыг "АШУҮИС-ийн Эрдмийн цол олгох журам"-ын дагуу хэлэлцэн шийдвэрлэж, АШУҮИС-ийн Эрдмийн Зөвлөлд хүргүүлэх
  10. Эрдмийн шилдэг бүтээлийн шагнал олгуулахаар мэргэжлийн тэнхимээс санал болгосон бүтээлийг хэлэлцэн шийдвэр гаргах, саналыг АШУҮИС-ийн Эрдмийн Зөвлөлд хүргүүлэх
  11. АШУҮИС-ийн ШУТДС болон Төр, Хувийн хэвшлийн байгууллага, ТББ-тай хамтран хийгдэх эрдэм шинжилгээний төсөлт ажлыг захиалахаар санал дэвшүүлэх, төслийн явцын хэлэлцүүлгийг хийж үнэлэлт өгөх, санал, зөвлөмжөө холбогдох газруудад хүргүүлэх
  12. АШУҮИС-ийн ШУТДС-ийн санхүүжилттэй Докторын дараах судалгааны тэтгэлэг, Зочин судлаачийн судалгааны төсөл, Судлаачдыг чадавхжуулах богино хугацааны сургалтын тэтгэлгийн санхүүжилтийн квотыг тогтоох, үр дүн ба санхүүгийн эцсийн тайланг хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт гарган АШУҮИС-ийн захиргаанд хүргүүлэх

Бүрэлдэхүүн сургуулийн Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн журамтай

Энд дарж танилцана уу

Central Asian Journal of Medical Sciences

Хөндлөнгийн хянан магадлагаа бүхий олон улсын мэргэжлийн сэтгүүл

Central Asian Journal of Medical Sciences (CAJMS) сэтгүүл нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дэргэдэх англи хэл дээр эрхлэн гаргадаг албан ёсны сэтгүүл юм. Сэтгүүл нь 2015 онд үүсгэн байгуулагдсан ба Dimension, DOAJ, Google Scholar бүртгэлтэй ба хөндлөнгийн хянан магадлагаа хийгддэг ба хэвлэлд нийтлэхнь зөвшөөрөгдсөн бүтээлийг MongoliaJOL платформд шууд (online first) нийтэлдэг. Бүтээл бүр DOI дугаартай ба судлаачийн ORCID бүртгэлээр хэвлүүлсэн бүтээл нь зохиогчийн бүтээлээр нь бүртгэгддэг. Нэг жилд 4 дугаар гардаг ба бүтээлийг системээр дамжуулан жилийн турш байнга хүлээн авдаг ба хянан магадлагааг системээр хийдэг. Сүүлийн 5 жилийн байдлаар нийт ирүүлсэн бүтээлээс 73 хувийг хэвлэсэн ба нийт 3 төрлийн хянан магадлагааны үргэжлэх дундаж хоног 85±12 хоног орчим байна.

Сэтгүүлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол

Энд дарж танилцана уу

Сэтгүүлд өгүүлэл илгээх бол

Энд дарж явуулна

Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан сэтгүүл

Удахгүй...

АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хороо

Судалгааны ёс зүйн хяналтын хороо нь АШУҮИС-ийн судлаачдын судалгааны ажилд зөвшөөрөл олгох (шинэ эмийн эмнэл зүйн судалгаа хамаарахгүй), дүгнэлт гаргах мэдүүлгийг хүлээн авч холбогдох журмын дагуу шийдвэрлэдэг. Судалгааны ёс зүйн хяналтын хороо нь сар бүрийн 3 дахь долоо хоногийн Мягмар гарагийн 17 цаг хүртэл мэдүүлгийг хүлээн авч тухайн долоо хоногийн Баасан гарагт хурал зохион байгуулагдан шийдвэрийг 4 дэх долоо хоногийн Лхагва гарагт багтаан судлаач нарт хүргүүлэн засвар шаардлагатай бол 2–4 хоногт засварыг хүлээн авч тогтоолыг тухайн сарын 28-ны өдрөөс өмнө судлаачдад АШУҮИС-ийн сайтаар дамжуулан нийтэлдэг.

Судалгааны ёс зүйн хяналтын хорооны тогтоолыг татаж авах, үйл ажиллагааны журам болон мэдүүлэг гаргах заавартай танилцаж мэдүүлэг гаргах бол

Энд дарж танилцана уу