Тодорхойлолт, албан бичиг авах тухай
Тодорхойлолт, албан бичиг авах тухай
Төгсөлтийн дараах үндсэн мэргэшил, төрөлжсөн мэргэшил болон мэргэжил дээшлүүлэх сургалтад суралцагч, төгсөгч нар цалингийн болон сурч байгаа, төгссөн нь үнэн гэсэн утгатай тодорхойлолт, албан бичиг авах бол info.post@pt.mnums.edu.mn мэйл хаягт дараах мэдээллийг бичин урьдчилан илгээнэ үү.
Мэйлээр ирүүлсэн хүсэлтийн дагуу тодорхойлолт, албан бичгийг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагуудад 15:00 цагт олгоно.
Сургуулийн албан тодорхойлолт авахдаа дараах зүйлсийг анхаарна уу?
• Өөрийн мэдээлэл бичих /Овог нэр, регистрийн дугаар эвсэл суралцагчийн код, сурч буй сургалтын чиглэл/
• Ямар байгууллагад уг тодорхойлолтыг хаяглаж бичих /Жишээ нь: Гадаад харилцааны газарт, БНСУ-ын элчин сайдын яаманд гэх мэт/
• Ямар агуулгатай байх /Жишээ нь: Сурдаг нь үнэн, цалин авдаг эсэх гэх мэт/
• Монгол хэл дээр эсвэл Англи хэл дээр авах эсэх (Хэрэв Англи хэл дээр авах бол Ахисан Түвшний сургуулийн 8 тоотоос тодорхойлолтоо авч гадаад харилцаанд суралцагч өөрөө өгч гадаад паспорт болон бусад мэдээллээ өгч 2-3 хоногийн дараа англи хэл дээрх тодорхойлолтоо Гадаад харилцаанаас авна.)
Тодорхойлолтыг 7 хоногт 2 удаа олгох бөгөөд мягмар, пүрэв гаригуудад олгоно.
Пүрэв гаригаас Даваа гаригт ирүүлсэн хүсэлтийг Мягмар гаригт 15:00 цагаас 17:30 хооронд,
Мягмар болон Лхагва гаригт ирүүлсэн хүсэлтийг Пүрэв гаригт 15:00 цагаас 17:30 хооронд АШУҮИС-ийн төв кампусын Ахисан Түвшний Сургуулийн 8 тоотоос ирж тодорхойлолтыг авна уу.
