MNUMS Graduate School
EN
Мэдээ мэдээлэл

ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТ ЭРХЛЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН СУРГАЛТЫН АЛБАТАЙ ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026 оны 6 сарын 19
Төгсөлтийн дараах сургалтын мэдээ
ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТ ЭРХЛЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН СУРГАЛТЫН АЛБАТАЙ ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС)-ийн Ахисан Түвшний Сургуулийн Төгсөлтийн дараах сургалтын төв, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах, сургалт эрхлэх байгууллагуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх, сургалтын чанар, зохион байгуулалтыг сайжруулах, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх зорилгоор “Төгсөлтийн дараах сургалт эрхлэх эрүүл мэндийн байгууллагын сургалтын албатай туршлага солилцох уулзалт, хэлэлцүүлэг”-ийг зохион байгууллаа.

Уулзалтад ЭМХТ, УНТЭ, УХТЭ, ЭХЭМҮТ, АӨСҮТ, ХСҮТ, ГССҮТ, СХНЭ, ЦЦСҮТ, СЭМҮТ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, Геронтологийн үндэсний төв, ТТАХНЭ, ЦТЭ, НХАГ, НААГ, ОМИС-Манба дацан, ХУДНЭ, БГДНЭ, ЧДНЭ, Налайх ЭМТ, ШШЕГ, Уламжлалт анагаах ухааны технологийн хүрээлэн, АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлэг, НАСТЭ, МАУТЭ болон салбар сургуулийн төгсөлтийн дараах сургалт, сургалтын албаны нийт 42 төлөөлөл идэвхтэй оролцсон.

Уулзалтын үеэр АШУҮИС, Ахисан түвшний сургуулийн үйл ажиллагаа, төгсөлтийн дараах сургалтын чанарын сайжруулалт, сургалтын зохион байгуулалт, хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр илтгэл, мэдээлэл хүргэж, оролцогчидтой санал солилцлоо. АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлгийн карьер хөгжлийн төв, Анагаах ухааны сургуулийн Эмнэлзүйн Ур Чадварын төвийн симуляцийн сургалтын орчинтой танилцаж, эмнэлгийн мэргэжилтний практик ур чадварыг хөгжүүлэх сургалтын дэвшилтэт арга, боломжуудтай танилцлаа.

Уулзалтын үр дүнд сургалт эрхлэх байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, төгсөлтийн дараах сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх чиглэлээр цаашид хамтран ажиллахаар санал нэгдэв.