2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН (РЕЗИДЕНСИЙН) СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ

2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН (РЕЗИДЕНСИЙН) СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ
АШУҮИС-ийн Ахисан Түвшний Сургуулийн Төгсөлтийн дараах сургалтын төвийн 2026–2027 оны хичээлийн жилийн төгсөлтийн дараах ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН (РЕЗИДЕНСИЙН) сургалтад дараах мэргэшлийн чиглэлээр элсэлт авна. (Элсэлтийн шалгалтын өрөөний хуваарийг бүртгэл дууссаны дараа веб хуудсаар мэдэгдэнэ)
Уг бүртгэл нь хүний их эмч, уламжлалтын их эмч, шүдний их эмчийн ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН буюу РЕЗИДЕНСИЙН сургалтын бүртгэл болно. Мэргэжил дээшлүүлэх болон Төрөлжсөн мэргэшлийн сургалтын бүртгэл 08 сарын 25-нд нээгдэнэ.
Бүртгүүлэхэд анхаарах зүйлс:
- Бүртгүүлэхдээ https://admission.mnums.edu.mn/ сайтаар хандаж Төгсөлтийн дараах хэсэгт дарж бүртгүүлнэ.
- Бүртгэл: 2026.09.10 өдрийн 15:30 цагт хаагдана.
- Бүртгэлийн хураамж 50,000 төг (Бүртгүүлэхдээ системээр дамжуулан QR-р төлөх)
- Бүртгүүлэгчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл (лиценз)-ийн мэдээллийг бүртгэлийн систем автоматаар ХУР системээс татаж бүртгэнэ. Хэрэв лицензийн хугацаа дууссан, эрх аваагүй бол бүртгүүлэх боломжгүй.
- Бүртгүүлэгчийн мэргэжил хүний их эмч, шүдний их эмч, уламжлалтын их эмч эсэх мэдээллийг бүртгэлийн систем автоматаар ХУР системээс татаж бүртгэнэ (хэрэв гадаадад төгсөн, дипломын мэдээллээ ХУР систем бүртгүүлээгүй эсвэл ХУР системд дипломын мэдээлэл ороогүй бол дипломыг баталгаат орчуулгын хамт .pdf файл болгож системд оруулах шаардлагатай).
- Бүртгэл үүсгэсний дараа https://admission.mnums.edu.mn/ системийн баруун дээд хэсэгт байрлах НЭВТРЭХ товч дээр дарж нэвтэрнэ. (Нэвтрэх нэр: бүртгүүлсэн мэйл хаяг, Нууц үг: Таны регистрийн дугаарын 8 оронтой тоо байна). Хэрэв бүртгэлийн хураамж төлөөгүй бол дээрх зааврын дагуу системд нэвтэрч орсны дараа дахин QR код үүсгэж хураамжаа төлнө.
- Мэргэшлийн чиглэлээ зөв сонгож бүртгүүлэхийг анхааруулж байна. Бүртгүүлсний дараа мэргэшлийн чиглэл солих, мэдээлэл өөрчлөх боломжгүй болно.
- Үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалт Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвтэй нэгдсэн байдлаар нэг өдөр буюу 2026 оны 09 сарын 19, 20-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
- ЭМХТ болон АШУҮИС-ийн үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалт нэг өдөр, ижил цагт зэрэг эхлэх тул та бүртгүүлэх байгууллагыг анхааралтай сонгож давхар бүртгүүлэхгүй байхыг анхааруулж байна.
Бүртгэлийн хураамж төлөх заавар:
1. Бүртгэлийн https://admission.mnums.edu.mn/ системд хандаж баруун дээд хэсэгт байрлах НЭВТРЭХ товч дээр дарж нэвтэрнэ.
2. Нэвтрэх нэр хэсэгт бүртгүүлсэн email хаягийг бичнэ
Нууц үг хэсэгт: Регистрийн дугаарын 8 оронтой тоог бичнэ. (Үсэггүй зөвхөн тоог бичих)
3. Бүртгэлийн хураамж хэсэгт дарж бүртгэлийн хураамж төлнө.
Элсэлтийн хяналтын тоо, элсүүлэх мэргэшлийн чиглэлийг Эрүүл мэндийн сайдын 2026 оны 04 сарын 10-ны өдрийн А/138 дугаар тушаалаас харна уу. Жич: Уг тушаалаар 2026-2027 оны хичээлийн жилд АШУҮИС-д Ерөнхий мэргэшил судлал чиглэлээр хяналтын тоо батлагдаагүй болно.
Үндсэн мэргэшлийн сургалт(резиденсийн)-ын элсэлт авах мэргэшлийн чиглэл:
| № | Мэргэшлийн чиглэл | Үндсэн мэргэшлийн индекс | Тухайн мэргэшлээр суралцах боломжтой мэргэжил | Суралцах хугацаа |
| 1 | Нүүр амны гажиг засал судлал | S(r)091101 | Шүдний их эмч | 2 жил |
| 2 | Нүүр амны мэс засал судлал | S(r)091102 | Шүдний их эмч | 2 жил |
| 3 | Нүүр амны согог засал судлал | S(r)091103 | Шүдний их эмч | 2 жил |
| 4 | Хүүхдийн нүүр ам судлал | S(r)091104 | Шүдний их эмч | 2 жил |
| 5 | Шүдний ерөнхий эмчилгээ судлал | S(r)091105 | Шүдний их эмч | 2 жил |
| 6 | Шүдний сувгийн эмчилгээ судлал | S(r)091106 | Шүдний их эмч | 2 жил |
| 7 | Шүдний тулгуур эд судлал | S(r)091107 | Шүдний их эмч | 2 жил |
| 8 | Анатомийн эмгэг судлал | S(r)091201 | Хүний их эмч | 2 жил |
| 9 | Арьс судлал | S(r)091202 | Хүний их эмч | 2 жил |
| 10 | Гэмтэл согог судлал | S(r)091203 | Хүний их эмч | 2 жил |
| 11 | Дотрын анагаах судлал | S(r)091204 | Хүний их эмч | 2 жил |
| 12 | Дүрс оношилгоо судлал | S(r)091205 | Хүний их эмч | 2 жил |
| 13 | Мэдрэл судлал | S(r)091207 | Хүний их эмч | 2 жил |
| 14 | Мэдээгүйжүүлэг судлал | S(r)091208 | Хүний их эмч | 2 жил |
| 15 | Мэс засал судлал | S(r)091209 | Хүний их эмч | 2 жил |
| 16 | Нүд судлал | S(r)091210 | Хүний их эмч | 3 жил |
| 17 | Өрхийн анагаах судлал | S(r)091211 | Хүний их эмч | 2 жил |
| 18 | Сэтгэц судлал | S(r)091212 | Хүний их эмч | 2 жил |
| 19 | Хавдар судлал | S(r)091213 | Хүний их эмч | 2 жил |
| 20 | Халдварт өвчин судлал | S(r)091214 | Хүний их эмч | 2 жил |
| 21 | Хүүхэд судлал | S(r)091215 | Хүний их эмч | 2 жил |
| 22 | Чих, хамар, хоолой судлал | S(r)091216 | Хүний их эмч | 2 жил |
| 23 | Шүүх анагаах ухаан судлал | S(r)091217 | Хүний их эмч | 2 жил |
| 24 | Эмнэл зүйн эмгэг судлал | S(r)091218 | Хүний их эмч | 2 жил |
| 25 | Эрчимт эмчилгээ судлал | S(r)091219 | Хүний их эмч | 2 жил |
| 26 | Эх барих, эмэгтэйчүүд судлал | S(r)091220 | Хүний их эмч | 2 жил |
| 27 | Яаралтай тусламж судлал | S(r)091221 | Хүний их эмч | 2 жил |
| 28 | Сэргээн засал судлал | S(r)091501 | Хүний их эмч | 2 жил |
| 29 | Монголын уламжлалт, анагаах ухаан, зүү эмчилгээ судлал | S(r)091701 | Уламжлалт анагаах ухааны их эмч | 2 жил |
Жич: 1 жилийн сургалтын агуулгын багтаамж 52 багц цаг, 1 багц цагийн үнэлгээ 16,000 төгрөг.
Утас: 77757575 ->16
