MNUMS Graduate School
EN

Түүхэн замнал

Ахисан түвшний сургуулийн он цагийн түүхэн товчоон (2017–2026)

2017

АШУҮИС-ийн Удирдах зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн "Эрдмийн сургууль байгуулах тухай" 004 тоот тогтоолоор АШУҮИС-ийн Эрдмийн болон мэргэжлийн сургалтын албыг 2018-2019 оны хичээлийн жилд бүрэлдхүүний Эрдмийн сургууль болгож бүтцийн өөрчлөлт хийхийг АШУҮИС-ийн захиралд зөвшөөрчээ.

Эрдмийн сургуулийн Олон улсын цахим сургалтын төвийн үндэс болох Олон Улсын Сайбер Их Сургуулийн анхны төгсөлт болов. Анагаах ухааны боловсрол, сувилахуйн эрдэмтдийн зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №17/4-1 тоот хурлын тэмдэглэл, АШУҮИС-ийн захирлын А/48 тоот тушаалаар батлагдсан нийт 67 магистр судалгааны ажлын төсөл бичиж АШУҮИС-ийн захирлын 2017 оны 06 сарын 08-ны өдрийн А/86 тоот тушаалаар 67 оюутанд НЭМУ-ны магистр зэрэг олгосон.

Эрдмийн сургуулийн Анагаах ухааны эрх зүй, боловсрол судлалын тэнхмийн үндэс болох Анагаах ухааны боловсрол судлалын тэнхим нь анх АШУҮИС-ийн Захирлын 2017 оны 9-р сарын 28-ний өдрийн "Шинээр болон гэрээт багш авах, зөвлөлийн бүрэлдхүүн батлах тухай" А/01 тоот тушаалаар орон тооны бус тэнхим байдлаар Анагаах ухааны боловсролын төвийн дэргэд байгуулагдан ажиллаж байв. Тэрхүү тэнхимийн анхны эрхлэгчээр АУ-ны доктор, профессор Н.Сүмбэрзул, багшаар АУ-ны доктор, профессор Д.Амарсайхан, АУ-ны доктор, профессор С.Наранчимэг, АУ-ны доктор, профессор Б.Оюунгоо, АУ-ны доктор, дэд профессор Б.Солонго, АУ-ны доктор, дэд профессор С.Оюунцэцэг, АУ-ны доктор, дэд профессор О.Болорсайхан, АУ-ны доктор О.Болормаа, НЭМ-ийн магистр С.Сэр-од, НЭМ-ийн магистр Т.Сумьяасүрэн, АУ-ны магистр Б.Баярбат, АУ-ны магистр Б.Балжинням, АУ-ны магистр М.Өсөхбаяр, АУ-ны магистр М.Энхтөгөлдөр нар хавсран ажилласан.

2018

АШУҮИС-ийн Удирдах зөвлөлийн тогтоолыг үндэслэн АШУҮИС-ийн Захирлын 2018 оны 10-р сарын 01-ний өдрийн "Эрдмийн сургуулийн бүтэц, орон тоо батлах тухай" А/135 тоот тушаалаар АШУҮИС-ийн бүрэлдэхүүнд Эрдмийн Сургуулийг Эрдмийн зөвлөл, Эрдмийн сургалтын тэнхим ба Олон улсын сайбер сургалтын тэнхим гэсэн бүтэцтэй, захирал, тэнхмийн эрхлэгч, 5 арга зүйч, 2 мэргэжилтэн, мэдээлэл технологийн 2 инженерийн орон тоотойгоор анх байгуулагдсан. Энэхүү тушаалаар Эрдмийн болон Мэргэжлийн сургалтын алба, Олон улсын сайбер их сургуулийг татан буулгаж, харьяалагдах магистр, доктор, онлайн магистрын сургалтыг Эрдмийн сургуульд харьяалуулсан байна.

Эрдмийн сургуулийн анхны захирлаар АУ-ы доктор Б.Дамдиндорж томилогдов.

Олон улсын сайбер сургалтын тэнхмийн анхны эрхлэгчээр АУ-ы доктор, профессор О.Чимэдсүрэн томилогдон, арга зүйчээр Ё.Мөнхзул, Э.Ренчиндорж, мэргэжилтнээр А.Энхдөлгөөн, инженерээр Б.Батцэцэг, М.Ивээлболд нар ажиллаж эхлэв.

Эрдмийн сургалтын тэнхмийн анхны эрхлэгчээр АУ-ы доктор Н.Цэнгэлсайхан томилогдон, арга зүйчээр Т.Мөнгөнзаяа, С.Цэндсүрэн, Р.Өлзий-орших, мэргэжилтнээр Х.Анир нар ажиллаж эхлэв.

АШУҮИС-ийн Захирлын 2018 оны 10 сарын 29-ний өдрийн А/159 тоот тушаалаар Төгсөлтийн сургалтын эрдмийн зөвлөл, Эрдмийн сургуулийн хөтөлбөрийн хороог байгуулав.

2018 он
2019

Эрдмийн сургуулийн Эрдмийн сургалтын тэнхмийн эрхлэгчээр АУ-ы доктор, профессор А.Цэнд-Аюуш 2019 оны 12 сараас томилогдов.

Олон улсын сайбер сургалтын тэнхмийн эрхлэн явуулдаг олон улсын цахим сургалт АШУҮИС-ийн 2019 оны "Онцлох үйл явдал"-аар шалгарав.

Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор "Агаарын бохирдол ба эрүүл мэнд" үндэсний чуулганыг зохион байгуулалцав.

НҮБ-ын Хүүхдийн сан, Австралийн Бюрнет Судалгааны хүрээлэнтэй хамтран "Өсвөр үеийн эрүүл мэндийг хамгаалахад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагыг татан оролцуулах нь" сэдэвт салбар дундын хэлэлцүүлгийг зохион байгуулав.

2020

АШУҮИС-ийн Захирлын 2020 оны 04 дүгээр сарын 6-ны өдрийн "Эрдмийн сургуулийн бүтцэд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" А/69 тоот тушаалаар Монгол анагаах ухааны сурвалж бичгийн хүрээлэн, Тархи судлалын хүрээлэн, Эмнэлгийн эрх зүйн институтыг Эрдмийн сургуулийн харьяанд шилжүүлэв.

АШУҮИС-ийн Захирлын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн "Эрдмийн сургуулийн бүтцийг шинэчлэн батлах тухай" А/78 тоот тушаалаар АШУҮИС-ийн бүрэлдхүүнд Эрдмийн Сургуулийг Эрдмийн зөвлөл, түүний удирдлаганд Анагаахын шинжлэх ухааны төв азийн сэтгүүл (CAJMS), Эрүүл мэндийн шинжлэх ухаан сэтгүүл (ЭМШУ) байх, Хөтөлбөрийн дэд хороо, Эрдмийн сургалтын тэнхим, Олон улсын сайбер сургалтын тэнхим, Анагаах ухааны сурвалж бичгийн хүрээлэн, Эмнэлгийн эрх зүйн хүрээлэн, Тархи судлалын хүрээлэн гэсэн бүтэцтэй болгов.

АШУҮИС-ийн Захирлын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн "Сургалтын төв байгуулах тухай" А/80 тоот тушаалаар Эрдмийн сургуулийн Эрдмийн сургалтын тэнхмийн дэргэд Монгол хэлний сургалтын төвийг байгуулжээ.

Эрдмийн сургалтын тэнхмийн эрхлэгчээр АУ-ы доктор, дэд профессор А.Аварзэд 2020 оны 4 сард томилогдов.

Эрдмийн сургалтын тэнхмийн эрхлэгчээр АШУ-ы доктор, профессор Б.Мөнхбат 2020 оны 7 сараас томилогдов.

АШУҮИС-ийн Захирлын 2020 оны 09 сарын 30-ны өдрийн "Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай" Б/398 тоот тушаалаар АУ-ы доктор Л.Баттүвшинг Тархи судлалын хүрээлэнгийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, Эрдмийн сургуулийн захирлын үүрэгт ажилд томилов.

Олон улсын сайбер сургалтын тэнхмийн эрхлэгчээр АУ-ы доктор, дэд профессор А.Аварзэд томилогдов.

Эрдмийн сургуулийн Олон улсын сайбер сургалтын тэнхмийн эрхлэгч АУ-ы доктор А.Аварзэд дэд профессор цол хүртэв.

Эрдмийн сургуулийн Олон улсын сайбер сургалтын тэнхмийн багш Э.Ренчиндорж, тэнхмийн эрхлэгч АУ-ы доктор, профессор О.Чимэдсүрэн нарын бүтээл "Lancet Global Health" (site score 32.1, IF 26.763) сэтгүүлд хэвлэгдэв. (Erkhembayar R, Dickinson E, Badarch D, et al. Early policy actions and emergency response to the COVID-19 pandemic in Mongolia: experiences and challenges. Lancet Glob Health. 2020;8(9):e1234-e1241. doi:10.1016/S2214-109X(20)30295-3)

2020 он
2021

АШУҮИС-ийн Захирлын 2021 оны 03 сарын 31-ний "Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай" Б/133 тоот тушаалаар АУ-ы доктор, профессор Н.Сүмбэрзулыг Эрдмийн сургуулийн Эрдмийн сургалтын тэнхмийн профессорын үүрэгт ажлаас чөлөөлж Эрдмийн сургуулийн захирлаар томилжээ.

АШУҮИС-ийн Захирлын 2021 оны 5-р сарын 21-ний өдрийн "Бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай" А/111 тоот тушаалаар АШУҮИС-ийн бүрэлдхүүнд Төгсөлтийн сургалтын бодлого, зохицуулалтын газрын шууд удидлаганд Эрдмийн сургуулийг Эрдмийн зөвлөл, Хөтөлбөрийн дэд хороо, Эрүүл мэндийн судалгааны, Анагаах ухааны эрх зүй, боловсрол судлалын тэнхимүүд, Олон улсын цахим сургалтын төв гэсэн бүтэцтэй, захирал, тэнхмийн 2 эрхлэгч, төвийн эрхлэгч, 7 багш, 4 арга зүйч, мэдээлэл технологийн мэргэжилтний орон тоотой байхаар шинэчлэн батласан.

Эрдмийн сургуулийн Анагаах ухааны эрх зүй, боловсрол судлалын тэнхмийн эрхлэгчээр АШУ-ы доктор, профессор Б.Мөнхбат томилогдов.

Эрдмийн сургуулийн Эрүүл мэндийн судалгааны тэнхмийн эрхлэгчээр АУ-ы доктор Ч.Батсүрэн томилогдов.

Эрдмийн сургуулийн Олон улсын цахим сургалтын төвийн эрхлэгчээр АУ-ы доктор, дэд профессор А.Аварзэд томилогдов.

Эрдмийн сургуулийн тэнхмийн эрхлэгч, АШУ-ны доктор, Профессор Б.Мөнхбат Монголын Анагаах Ухааны Академийн дээд шагнал "Академич П.Нямдаваа" алтан медалийн анхны шагналтан болов.

Эрдмийн сургууль Олон улсын тархи судлалын байгууллага, Монголын нейросайнсын нийгэмлэгтэй хамтран "Тархи судлалын үндсэн техник" олон улсын сургалт семинарыг 2021 оны 8-р сарын 9-14-нд цахимаар зохион байгуулав.

Төгсөлтийн сургалтын хөтөлбөрийн мэргэжлийн суурь хичээлийн агуулгын шинэчлэлийг бүрэн хийв.

2021 он
2022

Мэдээлэл удахгүй...

2023

АШУҮИС-ийн Захирлын тушаалаар АУ-ы доктор, профессор Н.Сүмбэрзулыг Эрдмийн сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлж Анагаах ухаан боловсрол судлалын тэнхимийн профессороор томилогдов.

Эрдмийн сургуулийн захирлаар АУ-ы доктор, дэд профессор А.Шийрэвнямба томилогдов.

Анагаах ухаан, эрх зүй боловсрол судлалын тэнхимийн эрхлэгчээр Ш.Үүртуяа, Эрүүл мэндийн судалгааны тэнхимийн эрхлэгчээр Ж.Жамбалдорж нар томилогдов.

2024

Мэдээлэл удахгүй...

2025

АШУҮИС-ийн Захирлын 2025 оны 05 сарын 08-ний "Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай" Б/192 тоот тушаалаар АУ-ы доктор, профессор Ш.Үүртуяаг Эрдмийн сургуулийн Анагаах ухааны эрх зүй, боловсрол судлалын тэнхимийн эрхлэгч, дэд профессор Ш.Үүртуяаг үүрэгт ажлаас чөлөөлж, Эрдмийн сургуулийн Захирлаар томилов.

АУ-ы доктор, профессор А.Шийрэвнямбаг Эрдмийн сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлж Анагаах ухааны Эрх зүй, боловсрол судлалын тэнхимийн эрхлэгчээр томилогдов.

АШУҮИС-ийн удирдах зөвлөлийн 2025 оны 10 сарын 10-ны өдрийн 03 тоот тогтоолоор Эрдмийн сургуулийг Ахисан түвшний сургууль болгон өөрчилөв.

АШУҮИС-ийн Захирлын 2025 оны 11 сарын 03-ний "Ахисан түвшний сургуулийн бүтэц, орон тоог батлах, шилжүүлэн байршуулан томилох тухай" А/280 тоот тушаалаар Академик сургалтын төв, Олон улсын цахим сургалтын төв, Салбар дундын сургалтын төв, Төгсөлтийн дараах сургалтын төв болгон бүтцийг шинэчлэн төвийн 4 эрхлэгч, төвийн эрхлэгч, профессорын баг, 2 ахлах мэргэжилтэн, 3 мэргэжилтэн мэдээлэл технологийн мэргэжилтний орон тоотой байхаар шинэчлэн батласан.

Эрдмийн сургуулийн захирлаар АУ-ы доктор, дэд профессор Ш.Үүртуяа томилогдов.

АШУҮИС-ийн Ректорын 2025 оны 03 сарын 27-ны өдрийн А/88 дугаар тушаалаар Ойта их сургуультай докторын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хэсэг болон төлөвлөгөөг батлуулсан.

2026

АШУҮИС-ийн Захирлын 2026 оны 01 сарын 3-ний "Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай" Б/133 тоот тушаалаар Эрдмийн сургуулийн Эрдмийн сургалтын тэнхмийн профессорын үүрэгт ажлаас чөлөөлж Эрдмийн сургуулийн захирлаар томилжээ.

АШУҮИС-ийн Ректорын 2026 оны 01-р сарын 29-ны өдрийн А/21 дүгээр тушаалын Ахисан түвшний сургуулийн багш, мэргэжлийн профессорын баг бүрэлдэхүүн батлагдав. Ахисан түвшний сургуулийн Академик сургалтын төвийн, Олон улсын цахим сургалтын төвийн багш нар, Салбар дундын сургалтын төвийн багш нар, Төгсөлтийн дараах сургалтын төвийн мэргэжлийн профессорын, Их сургуулийн харьяа эмнэлгийн төгсөлтийн дараах сургалт хариуцах бүрэлдэхүүн батлагдав.