MNUMS Graduate School
EN

ДОКТОРЫН ДАРААХ СУРГАЛТ

АШУҮИС-ИЙН ДОКТОРЫН ДАРААХ СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГ

2024 онд АШУҮИС-ийн Ректорын тэтгэлгийг 2 постдокторантын суралцагчид олгож ахлах багшийн цалингийн шатлалаар үндсэн ажилтанаар цалинжуулж судалгааны ажлын гүйцэтгэлийг хянан ажиллаж байна.

Докторын дараах элсэгчид тавигдах шаардлага:

  • Докторын зэрэг хамгаалаад 5 жилээс хэтрээгүй байх.
  • Докторын дараах судалгаа нь 2 хүртэлх жил байна.
  • АШУҮИС-тай хамтын ажиллагаатай гадаад, дотоодын их сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын эрдэмтэн судлаачид хамрагдаж болно.
  • АШУҮИС-ийн тэнхим, лаборатори, хүрээлэн, их сургуулийн эмнэлгийг түшиглэн хийнэ.
  • Докторын дараах судлаач, удирдагч нь ТСБЗГ-тай гурвалсан гэрээ байгуулж ажиллана.
  • Докторын дараах судлаач нь Web of science, Scopus, Pubmed мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд нэгдүгээр эсвэл хариуцлагатай зохиогчоор 1-ээс доошгүй өгүүлэл хэвлүүлнэ.
  • Докторын дараах судлаач нь багшийн зэрэглэлээр сард 2.6 сая төгрөг, жилд 31 сая төгрөгөөр цалинжина.
  • Докторын дараах судлаачийг их сургуулиас гадуур давхар ажил эрхлэхийг хориглоно.

Бүрдүүлэх материал:

  • Өргөдөл;
  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Докторын дипломын хуулбар;
  • Бүтээлийн жагсаалт;
  • Судалгааны ажлын урьдчилсан төлөвлөгөө;
  • Докторын дараах судалгааны төслийг бүрэлдэхүүн сургууль хүрээлэнгийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж дэмжсэн хурлын шийдвэр;
  • Төслийн удирдагчийн дэмжсэн тодорхойлолт;

Докторын дараах судлаач нар

АУ-ны доктор Б.Сэдэд, АШУҮИС-ийн эрдмийн сургууль, Эрүүл мэндийн судалгааны тэнхимийн судлаач, “Туршилтын амьтанд ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг хэмжих арга зүйг Монгол Улсад нутагшуулах” судалгааны ажлыг анх удаа уламжлалт анагаах ухааны нийлмэл найрлагат эмийн суурь судалгааг хийж цаашид хүн амын дундах хоол боловсруулах замын эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрдэмтэн судлаачдад судалгааны стандарт болохуйц арга зүйг монгол улсдаа нутагшуулах зорилготой ажиллаж байна.

АУ-ны доктор Б.Сэдэд нь дотоодын 12 өгүүлэл, 8 илтгэл, гадаад улсад 6 өгүүлэл хэвлүүлсэн байна.

АУ-ны доктор Ж.Мядагмаа АШУҮИС-ийн Эрдмийн сургууль, Эрүүл мэндийн судалгааны тэнхимийн багш, судлаач, “Монгол Улсын 40-с дээш насны хүн амын ясны сийрэгжилтийн шалтгаант хугарлын эрсдэлийг амьдралын чанартай холбон судлах нь” сэдэвт эрдэм шинжилгээний бүтээл хийгдэж байна. Энэ судалгааны ажил нь Монгол Улсын хүн амын дунд ахимаг настны яс сийрэгжилтийг илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх, архаг хууч өвчний хүндрэл цаашид даамжрахгүй эрт үед нь оношлон эмчлэх өндөр ач холболдолтой гэдгээр онцлогтой юм.

АУ-ны доктор Ж.Мядагмаа дотоодын 12 өгүүлэл, 8 илтгэл, гадаад улсад 6 өгүүлэл хэвлүүлсэн байна.