МАГИСТРЫН ЦАХИМ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
АШУҮИС-ийн Эрдмийн сургуулийн Олон улсын цахим сургалтын төв нь Монгол Улсад анх удаа төгсөлтийн цахим сургалтыг нэвтрүүлсэн түүхтэй. БНСУ-ын Ионсей их сургуулийн профессор, АШУҮИС-ийн хүндэт профессор Ён Мүн Чэ нарын санаачилгаар магистрын цахим сургалтыг хэрэгжүүлж эхэлсэн нь өдгөө Ази тивдээ анагаах ухааны магистрын цахим сургалтыг анхлан эхлүүлсэн түүхэн үйл явдал болсон юм. Цахим сургалт нь хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч буй танхимаар суралцах боломж багатай, ажлын ачаалал ихтэй эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд боловсролын зэрэг ахих боломжийг олгодог.
АШУҮИС-ийн Эрдмийн сургууль нь Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны Сайдын А/147 тоот тушаалын дагуу дараах 6 сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Үүнд:
Магистрын цахим сургалтаар суралцаж буй магистрант нь дараах сургалтын төлөвлөгөөний дагуу 2 жил суралцах ба 1 хичээлийн жил нь 2 улиралтай байна.
Магистрын цахим сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл <a>icec@mnums.edu.mn</a> дараах сайтруу нэвтрэн орно уу.
Хөтөлбөрүүд
Сургалтын хөтөлбөрийн зохион байгуулалт:
- Магистрын цахим сургалт нь 16 долоо хоног бүхий 4 улирлаас бүрдэнэ.
- Хүндэтгэх шалтгааны улмаас хугацаандаа төгсөөгүй суралцагчийн өргөдлийг үндэслэн мэргэжлийн тэнхимийн саналыг харгалзан ТСБЗГ-ын зөвшөөрлөөр 1 удаа 1 жилээр сунгах эсвэл чөлөө олгож болно.
- Хэрэв суралцагч магадлан итгэмжлэгдсэн бусад хөтөлбөрөөс шилжин суралцвал тухайн хичээлийг дүйцүүлэн тооцох боломжтой.
- Судалгааны ажлын сэдэв, бүтээл нь магистр, докторын зэрэг горилсон бусад судлаачийн бүтээлтэй давхцалгүй байна.
- Судалсан хичээлийн дүн 70% ба түүнээс дээш тохиолдолд тооцно.
- Харьяалах тэнхимийн хурлаар эрдэм шинжилгээний ажлын сэдэв, аргачлалыг батлуулж удирдагч томилуулна. Цахим сургалтын магистрант нь 1 удирдагчтай байна.
- Явцын хэлэлцүүлэг: Тэнхимийн эрдэмтдээс бүрдсэн хурлаар хэлэлцүүлж ил санал хураалтаар 75 ба түүнээс дээш хувийн санал авбал дараагийн шатны хуралд орно.
- Урьдчилсан хамгаалалтын хэлэлцүүлэг: Доктор ба түүнээс дээш зэрэг, цол бүхий 7 эрдэмтэнтэйгээр тэнхимийн хуралд судалгааны төслийг хэлэлцүүлнэ.
- Магистрын жинхэнэ хамгаалалтын хэлэлцүүлэг: АШУҮИС-ийн Ректорын тушаалаар баталсан бүрэлдэхүүн сургуулийн 11 гишүүнтэй эрдмийн зөвлөлөөр судалгааны төслийг хэлэлцүүлж 75 ба түүнээс дээш үнэлгээг нууц санал хураалтаар авсан тохиолдолд тооцно.
