МАГИСТРЫН ТАНХИМИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
АШУҮИС-ийн Эрдмийн сургууль нь Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны Сайдын А/146 тоот “Мэргэжлийн хөтөлбөрийн нэр, индекс шинэчлэн батлах тухай” тушаалаар баталсан 11 хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Үүнд:
Магистрын танхимын сургалтаар суралцаж буй магистрант нь дараах сургалтын төлөвлөгөөний дагуу 2 жил суралцах ба 1 хичээлийн жил нь 2 улиралтай байна.
Мэргэжлийн хичээл (12 кредит)
Мэргэшүүлэх хичээл (12 кредит)
Сонгон суралцах хичээл (6 кредит)
Судалгааны ажил бичилт (5 кредит)
Магистрын сургалтын хөтөлбөр
| # | Мэргэжлийн чиглэл |
|---|---|
| 1 | Боловсрол судлал |
| 2 | Анагаах ухаан |
| 3 | Био-анагаах ухаан |
| 4 | Уламжлалт анагаах ухаан |
| 5 | Нүүр ам судлал |
| 6 | Нийгмийн эрүүл мэнд |
| 7 | Эм зүй |
| 8 | Сувилахуй |
| 9 | Эх барихуй |
| 10 | Хөдөлгөөн засал |
| 11 | Хөдөлмөр засал |
| 12 | Мэдрэлийн өвчин судлал |
| 13 | Нүдний эмгэг судлал |
| 14 | Чих, хамар, хоолойн эмгэг судлал |
| 15 | Өрхийн анагаах ухаан |
| 16 | Гэмтэл согог судлал, гэмтлийн мэс засал |
| 17 | Сэргээн засах судлал |
| 18 | Лабораторийн оношилгоо |
| 19 | Уламжлалт анагаах ухаан |
| 20 | Зүү төөнө засал |
| 21 | Патологи |
| 22 | Морфологи |
| 23 | Физиологи |
| 24 | Дархлаа судлал |
| 25 | Удам зүй /Хүний генетик/ |
| 26 | Бичил амь судлал |
| 27 | Молекул биологи |
| 28 | Спортын анагаа хухаан |
| 29 | Шүүхийн анагаах ухаан |
| 30 | Био-анагаах ухаан |
| 31 | Нүүр ам судлал |
| 32 | Нүүр амын гажиг засал |
| 33 | Нүүр амын согог засал |
| 34 | Эрүүний нүүрний мэс засал |
| 35 | Нийгмийн эрүүл мэнд |
| 36 | Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй |
| 37 | Эрүүл ахуй, тархвар зүй |
| 38 | Эм зүй |
| 39 | Сувилахуй |
| 40 | Нярай хүүхдийн сувилахуй |
| 41 | Мэс заслын сувилахуй |
| 42 | Уламжлалт анагаахын сувилахуй |
| 43 | Хавдрын сувилахуй |
| 44 | Эрчимт эмчилгээний сувилахуй |
| 45 | Нийгмийн эрүүл мэндийн сувилахуй |
| 46 | Эх барихуй |
| 47 | Хөдөлгөөн засал |
| 48 | Хөдөлмөр засал |
Сургалтын хөтөлбөрийн зохион байгуулалт:
- Төгсөлтийн сургалт нь 16 долоо хоног бүхий 4 улирлаас бүрдэнэ.
- Хүндэтгэх шалтгааны улмаас хугацаандаа төгсөөгүй суралцагчийн өргөдлийг үндэслэн мэргэжлийн тэнхимийн саналыг харгалзан ТСБЗГ-ын зөвшөөрлөөр 1 удаа 1 жилээр сунгах эсвэл чөлөө олгож болно.
- Хэрэв суралцагч магадлан итгэмжлэгдсэн бусад хөтөлбөрөөс шилжин суралцвал тухайн хичээлийг дүйцүүлэн тооцох боломжтой.
- Судалгааны ажлын сэдэв, бүтээл нь магистр, докторын зэрэг горилсон бусад судлаачийн бүтээлтэй давхцалгүй байна.
- Судалсан хичээлийн дүн 70% ба түүнээс дээш тохиолдолд тооцно.
- Харьяалах тэнхимийн хурлаар эрдэм шинжилгээний ажлын сэдэв, аргачлалыг батлуулж удирдагч, зөвлөхийн томилуулна.
- Харьяалах тэнхимийн хурлаар эрдэм шинжилгээний ажлын сэдэв, аргачлалыг батлуулж удирдагч томилуулна. Танхимаар суралцаж буй магистрант нь 1 удирдагчтай байх ба 1 зөвлөхтэй байж болно.
- Судалгааны ёс зүйн зөвшөөрлийг АШУҮИС-ийн судалгааны ёс зүйн хяналтын хорооноос авч судалгааг гүйцэтгэх ёстой.
- Явцын хэлэлцүүлэг: Тэнхимийн хурлаар хэлэлцүүлнэ.
- Эрдэм шинжилгээний 2 өгүүлэл хэвлүүлэх: АШУҮИС-ийн албан ёсны сэтгүүл болох Эрүүл мэндийн шинжлэх ухаан сэтгүүлд 1 өгүүлэл заавал хэвлүүлнэ. Мөн мэргэжлийн сэтгүүлд нэг өгүүлэл хэвлүүлнэ.
- Эрдэм шинжилгээний хуралд 2 удаа илтгэл хэлэлцүүлнэ.
- Судалгааны ёс зүйн дүгнэлт гаргуулсан байхыг шаарддаг.
- Урьдчилсан хамгаалалтын хэлэлцүүлэг: Доктор ба түүнээс дээш зэрэг, цол бүхий 7 эрдэмтэнтэйгээр тэнхимийн хуралд судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлнэ.
- Магистрын жинхэнэ хамгаалалтын хэлэлцүүлэг: АШУҮИС-ийн Ректорын тушаалаар баталсан бүрэлдэхүүн сургуулийн 11 бүрэлдэхүүнтэй эрдмийн зөвлөлөөр судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлж 75 ба түүнээс дээш үнэлгээг нууц санал хураалтаар авсан тохиолдолд тооцно.
