MNUMS Graduate School
EN

ДОКТОРЫН ХӨТӨЛБӨР

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн докторын сургалтын 11 хөтөлбөр хэрэгждэг. Хөтөлбөр нь мэргэжлийн суурь, мэргэшүүлэх, эрдэм шинжилгээний хичээлээс тус тус бүрдэнэ.

Докторын сургалт нь 3 жилийн хугацаанд сургалтын төлөвлөгөөний дагуу нийт 60 багц цагийн агуулгатай.

Докторын сургалтад сургалтын төлөвлөгөөний дагуу судалгааны ажлын сэдэв аргачлалыг мэргэжлийн тэнхим болон бүрэлдэхүүн сургуулийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж батлууна. Судалгаа эхлэх зөвшөөрөл болон судалгааны ажил хийх явцаж ёс зүйн хэм хэмжээг зөрчөөгүйг нотлох дүгнэлтийг АШУҮИС-ийн судалгааны ёс зүйн хяналтын хорооны хурлаар хэлэлцүүлнэ.

Судалгааны ажлын үр дүнгээр олон улсын шинжлэх ухааны мэдээллийн санд бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүлд (Web of Science, Scopus)-д нэгдүгээр зохиогчоор 2 өгүүллийг тухайн суралцаж буй их сургуулийн нэр дээр өгүүлэл нийтлүүлсэн байх ба АШУҮИС-ийн ректорын тушаалаар магадлан шинжээчийн дүгнэлтийг хийлгэж урьдчилсан болон жинхэнэ хамгаалалтад орно.

Докторын хөтөлбөрийн индекс

#Мэргэжлийн чиглэл
1Боловсрол судлал
2Анагаах ухаан
3Био-анагаах ухаан
4Уламжлалт анагаах ухаан
5Нүүр ам судлал
6Нийгмийн эрүүл мэнд
7Эм зүй
8Сувилахуй
9Эх барихуй
10Хөдөлгөөн засал
11Хөдөлмөр засал
12Нүдний эмгэг судлал
13Чих, хамар, хоолойн эмгэг судлал
14Өрхийн анагаах ухаан
15Гэмтэл согог судлал, гэмтлийн мэс засал
16Сэргээн засах судлал
17Уламжлалт анагаах ухаан
18Патологи
19Морфологи
20Физиологи
21Дархлаа судлал
22Удам зүй /Хүний генетик/
23Бичил амь судлал
24Молекул биологи
25Шүүхийн анагаах ухаан
26Био-анагаах ухаан
27Нүүр ам судлал
28Нийгмийн эрүүл мэнд
29Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй
30Эм зүй
31Сувилахуй
32Эх барихуй