Анагаах ухааны эрх зүй, боловсрол судлалын тэнхим
Тэнхимийн өнөөгийн байдал
Анагаах ухааны эрх зүй, боловсрол судлалын тэнхимийн эрдэмтэн судлаач багш нар нь академик ур чадвар, Анагаах ухааны эрх зүй, Анагаах ухааны боловсрол судлал, гадаад оюутнуудад Эрдэм шинжилгээний монгол хэл хичээлүүдийг Эрдмийн сургуулийн магистр, докторын дамжааны оюутнуудад зааж байна. Тус тэнхим нь 5 багшийн бүрэлдэхүүнтэй ажилладаг. Үүнд:
- Тэнхимийн эрхлэгч АУ-ы доктор, дэд профессор Ш.Үүртуяа
- АУ-ы доктор, профессор Н.Сүмбэрзул
- АУ-ны доктор Э.Сарантуяа
- Хууль зүйн ухааны магистр Э.Ганбат
- Хэл шинжлэлийн ухааны магистр Ц.Мөнхтуяа
Сургалтын зорилго
“Академик ур чадвар” хичээлийн зорилго нь
- Судалгаа шинжилгээний хэвлэлийн тойм бүтээлийг монгол, англи хэлээр уншиж судлах, дүн шинжилгээ хийж үнэлэх.
- Судалгааны ажлаа төлөвлөх, гүйцэтгэх.
- Гарсан үр дүнг нэгтгэн эрдэм шинжилгээний хуралд илтгэх.
- Бүрэн хэмжээний өгүүлэл болон нэг сэдэвт бүтээл туурвих.
- Олон улсын хамтарсан эрдэм шинжилгээний төслийн санал боловсруулах, хамтран ажиллах.
- Тэтгэлэгт хамрагдах мэдлэг, ур чадвар, хандлагын цогц чадамжийг эзэмшүүлэхэд оршино.
- Энэхүү хичээл нь нийт 16 цагийн лекц, 32 цагийн дадлагын хичээлийн агуулгатай зохион байгуулагдана. Сургалтын үнэлгээ нь олон хувилбарт сорил, бие даан зохион байгуулах сургалтын гүйцэтгэлээр явагдана.
“Анагаах ухааны эрх зүй” хичээлээр
- Эрх зүйн онолын үндсэн асуудал
- Хүний эрх ба эмнэлгийн тусламж, үйлчилгээ
- Анагаах ухааны эрх зүйн хөгжлийн чиг хандлага
- Зөрчлийн болон эрүүгийн эрх зүйн зарим асуудал
- Зөрчлийн болон эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ
“Анагаах ухааны боловсрол судлал” хичээлийг амжилттай дүүргэснээр суралцагч нь
- Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд эрүүл мэндийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэдлэг, ур чадвар олгох сургалтын хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх, дүгнэх, эргэх холбоо тогтоох
- Анагаах ухааны боловсрол судлалын чиглэлээр судалгааны ажил гүйцэтгэх, төсөлт ажил удирдах, чиглүүлэх чадвартай болно. Энэхүү хичээл нь хосолсон (blended) хэлбэрээр танхимын болон цахим сургалтаар явагдах бөгөөд төгсөлтийн сургалтад нийт 8 цагийн лекц, 16 цагийн дадлагын хичээлийн агуулгатай зохион байгуулагдана. Сургалтын үнэлгээ нь олон хувилбарт сорил, бие даан зохион байгуулах сургалтын гүйцэтгэлээр явагдана.
Гадаад оюутнуудад зориулан “Эрдэм шинжилгээний Монгол хэл” хичээл
Монгол хэлний бичих, унших, ярих чадварын арга зүй.
Эрдэм шинжилгээний бүтээлд хэл зүй, үгийн сан, өгүүлбэрийн бүтцийн хувиргал хийх.
Эрдэм шинжилгээний бүтээлийн төрөл, зүйл.
Эрдэм шинжилгээний бүтээлийн хэл, найруулгын онцлог.
Эрдэм шинжилгээний бүтээлд анагаахын мэргэжлийн үг хэллэг, нэр томьёоны задлал хийх.
Эрдэм шинжилгээний бүтээлийн бичих, унших, ярих чадварыг эзэмших
Тэнхимийн хамт олны бүтээл
