MNUMS Graduate School
EN

Lumiere, Lyon University

Дээд боловсролын тухай хуулийн 30.1.2, 31.1.3 дахь заалт, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-ын зорилт 2.4, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн “Хөгжлийн бодлого-2030”-ын 3 дугаар зорилтыг тус тус үндэслэн Монгол Улсын Анагаахын шинжлэх ухааны боловсролын салбарт гадаад хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, мэдээллийн технологийг сайжруулах зорилготой Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болон Франц улсын “Lumiere Lyon 2” их сургуулийн хамтарсан магистрын (1+1) олон улсын сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэх ажлын хэсгийн байгуулагдан ажиллаж байна. Уг хамтын ажиллагаа нь Европын Холбооны Erasmus+ DiGiHealth-Asia буюу “Ази дахь эрүүл мэндийн дижитал хяналт, тусламж үйлчилгээний системийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийн үргэлжлэл болон явагдаж байна. Уг ажлын хэсгийн нарийн бичгээр АШУҮИС, Эрдмийн сургуулийн Эрүүл мэндийн судалгааны тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор Ж.Жамбалдорж, Анагаах ухааны эрхзүй, боловсрол судлалын тэнхимийн эрхлэгч АУ-ны доктор, дэд профессор Ш.Үүртуяа болон тус тэнхимийн багш АУ-ны доктор Э.Сарантуяа нар ажиллаж байна.

Хамтарсан сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэх ажлын хүрээнд “Lumiere Lyon 2” сургуулийн зочид болох профессор Aicha Sekhari, профессор Yacine Ouzrout, дэд профессор Nathalie Auvergnon нарыг 2024 оны 10 дугаар сарын 12-ноос 15-ны өдрүүдэд АШУҮИС-д хүрэлцэн ирж, уулзалт зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдаж цаашдын ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна.