MNUMS Graduate School
EN

Хамтын ажиллагаа ба хамтарсан хөтөлбөрүүд

Эрдмийн сургууль нь дэлхийн нэр хүндтэй сургууль болон байгууллагуудтай эрдэм шинжилгээ, судалгааны хамтын үйл ажиллагаа явуулахын сацуу Монгол Улсын хэмжээнд сургалтын боломжийг сайжруулах хүрээнд дотоодын хамтын ажиллагааны өргөн сүлжээг бий болгосон. Эдгээр хамтын ажиллагаа нь сургуулийн судалгаа шинжилгээ, боловсрол, эмнэлзүйн практикт үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байна.

Гадаад харилцаа

  • Олон улсын байгуулагуудтай хамтарсан судалгаануудад хамтран ажиллахыг зорьдог ба одоогоор нийт 13 хамтарсан төслийг хэрэгжүүлсэн.
  • Өнөөг хүртэл манай багш, судлаачид дэлхийн эрдэм шинжилгээний хэлэлцүүлэгт чухал хувь нэмэр оруулж, олон улсын 85 эрдэм шинжилгээний өгүүлэл болон гадаадын эрдэмтэдтэй хамтран 92 нийтлэл нийтлүүлээд байна.
  • Эрдэм шинжилгээний мэдлэг хуваалцах, туршлага солилцох 10 удаагийн олон улсын хурал, семинар, сургалтын хөтөлбөрийг зохион байгуулсан.
  • Монгол Улсын Шинжлэх Ухааны Академитай хамтран 2019, 2020 онуудад "Multidisplinary Brain Science" хурлыг зохион байгуулж, тархи болон оюун ухааны судалгааг онцолж, янз бүрийн салбарын мэргэжилтнүүдийг нэгтгэсэн.
  • Найман багш гадаадад докторын зэрэг амжилттай хамгаалж, хоёр багш одоо гадаадад докторын сургалтад суралцаж байна.
  • Нэг багш Япон улсад багшаар ажиллаж туршлага судалж байна.
  • ОУЦСТ-ийн аргазүйч А.Номин Сөүлийн Их Сургуулийн Анагаах Ухааны Коллеж болон Солонгосын Олон Улсын Эрүүл Мэндийн Сангийн "Dr.LEE Jong-wook Fellowship program for Health Professions Education"-т урилгаар багшилж, "Хөтөлбөрийн боловсруулалт" сэдвээр үнэ цэнэтэй сургалт хийсэн.
  • 2018 он: Өвөр Монголын Үндэсний Их Сургуультай оюутан солилцооны хөтөлбөр бий болгох тухай санамж бичиг байгуулж, үүний үр дүнд 33 оюутан суралцаж байна.
  • 2018 он: Эрдмийн сургууль нь ӨМӨЗО-ны Бугат хотын Монгол – Хятад эмнэлгийн хороотой хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж эрдэм судлал, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллаж гэрээ байгуулав. Төгсөлтийн сургалтад нийт 9 оюутан суралцаж байна.
  • 2019 он: Өвөр Монголын олон улсын Монгол эмнэлгийн хороотой оюутан солилцоо, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны хамтран ажиллах гэрээг байгуулав. Төгсөлтийн сургалтад нийт 16 оюутан суралцаж байна.
  • 2023 он: Их Британий Бирмингемийн Их Сургууль болон Өвөр Монголын Чифэн Их Сургуультай оюутан солилцоо, хамтарсан судалгааг дэмжих хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.
  • 2022 онд Солонгосын Ёонсей Их Сургуулийн хүндэт профессор Чэ Ён Мун, Ли Вон Хи нар зочин профессорын үүрэг гүйцэтгэн одоог хүртэл ажиллаж байна.
  • 2023 онд Канадын Куинсийн Их Сургуулийн профессор Дэвисон М. Колин зочин профессороор ажилласан.
  • Сэмюэл Тони 2022-2023 оны хооронд CAJMS-ийн англи редактороор ажиллаж, Эрдмийн сургуулийн эрдэм шинжилгээний хэвлэлийг олон улсад хүргэхэд хувь нэмэр оруулсан.

Дотоодын түншлэлүүд

Анагаах ухааны боловсрол, судалгаа, эрүүл мэндийн үйлчилгээнд инновацыг дэмжих зорилгоор Эрдмийн сургууль 2018 оноос хойш АШУҮИС-ийн 4 хүрээлэн, улсын төв эмнэлэгүүдтэй эрдэм шинжилгээ, сургалт, эрдэм судлалын ажлаар хамтран ажиллаж байна.Эдгээр хамтын ажиллагаа нь сургалт, клиникийн судалгаа, олон нийтийн эрүүл мэндийг сайжруулах бат бөх үндэс суурийг бүрдүүлж байна.

  • Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн
  • Монголын уламжлалт анагаах ухааны хүрээлэн
  • Био анагаахын хүрээлэн
  • Анагаах Ухааны хүрээлэн
  • Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг
  • Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг
  • Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг (Шастины эмнэлэг)
  • Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв
  • Хавдар Судлалын Үндэсний Төв

Эдгээр стратегийн түншлэлүүдээр дамжуулан Эрдмийн сургууль нь эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, судалгааны боломжуудыг оюутнуудад олгох, дэлхийн хэмжээний академик боловсролын орчныг бүрдүүлэхэд чиглэсэн тууштай арга хэмжээнүүдийг авч байна. Энэ нь оюутан, багш, мэргэжилтнүүдийн тасралтгүй шинэ мэдлэг эзэмшихийг хангаж, дэлхийн анагаах ухаан, шинжлэх ухаанд идэвхтэй хувь нэмэр оруулах нөхцөлийг бүрдүүлдэг.