MNUMS Graduate School of Medical Science
MN
News and information

МАГИСТРАНТ, ДОКТОРАНТУУД ӨРГӨДӨЛ, ХҮСЭЛТЭЭ ЦАХИМААР ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.

November 17, 2026
•Graduate Training News
МАГИСТРАНТ, ДОКТОРАНТУУД ӨРГӨДӨЛ, ХҮСЭЛТЭЭ ЦАХИМААР ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.

АШУҮИС-ийн Ахисан түвшний сургуулийн Академик сургалтын төв нь суралцагчдын цагийг хэмнэх, биечлэн ирэх хэрэгцээг багасгах зорилгоор дараах өргөдөл, хүсэлтийг цахим маягтаар хүлээн авч байна.

  1. Суралцаж буй тухай болон бусад тодорхойлолт авах;
  2. Хөтөлбөр болон сургалт хооронд шилжих;
  3. Жилийн чөлөө авах, чөлөөнөөс эргэн суралцах;
  4. Сургалтаас бүрэн чөлөөлөгдөх, сургалтын эрх сэргээлгэх.
  5. Дүн шүүлгэх, хичээл нөхөн судлах хүсэлт;

Хэрхэн хүсэлт илгээх вэ?

Доорх холбоос эсвэл QR кодоор хандаж, сургуулиас олгосон цахим шуудангийн хаягаар нэвтэрнэ. Нэг удаад нэг төрлийн хүсэлт илгээж, тухайн хэсгийн зааврыг дагана уу.

Эх хувиар өгөх баримт бичиг шаардлагатай бол маягтын зааврын дагуу бүрдүүлэн ирүүлнэ. Баримт бичгийг Мягмар, Пүрэв гараг бүр 14:00–17:30 цагт, Ахисан түвшний сургуулийн 8 тоотод хүлээн авч, олгоно.

Хүсэлт илгээх холбоос: https://forms.gle/ih9jx3MyWJz67ezv6

АШУҮИС-ийн Ахисан түвшний сургууль

Академик сургалтын төв


Attached Document