MNUMS Graduate School of Medical Science
MN
News and information

ШИНЭЧЛЭГДСЭН ГУРВАЛСАН ГЭРЭЭ, ТӨГСӨЛТИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

October 19, 2026
•Graduate Training News
ШИНЭЧЛЭГДСЭН ГУРВАЛСАН ГЭРЭЭ, ТӨГСӨЛТИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

АШУҮИС-ийн Ахисан түвшний сургуулийн Академик сургалтын төвөөс магистрант, докторантуудад шинэчлэгдсэн гурвалсан гэрээ болон төгсөлтийн сургалтын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Ахисан түвшний сургуулийн захирал Ш.Үүртуяа, Академик сургалтын төвийн эрхлэгч Э.Сарантуяа нар шинэчлэгдсэн гурвалсан гэрээний агуулга, гэрээ байгуулах үйл явц, сургалтын зохион байгуулалт болон календарчилсан төлөвлөгөөг танилцуулав.

Тус уулзалт нь төгсөлтийн сургалтын үйл ажиллагааны талаарх нэгдсэн ойлголтыг бүрдүүлэх, суралцагчдыг шаардлагатай мэдээллээр хангах, сургууль болон суралцагчдын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэв.