2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН БОЛОН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТАД БҮРТГҮҮЛСЭН ЭЛСЭГЧДИЙН АНХААРАЛД
2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН БОЛОН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТАД БҮРТГҮҮЛСЭН ЭЛСЭГЧДИЙН АНХААРАЛД
2026-2027 оны хичээлийн жилийн Эмч, эмнэлгийн мэргэжилтний төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтын намрын элсэлтийн бүртгэл хаагдлаа.
Сувилахуйн төрөлжсөн мэргэшил, мэргэжил дээшлүүлэх сургалтын (сувилагч, эм найруулагч, эх баригч, техникч, хөдөлгөөн засалч) бүртгэлийг 2026.09.27-ны өдрийн 18:00 цаг хүртэл сунгасан.
Энэ удаагийн элсэлтээр дараах 6 мэргэшлийн чиглэлээр элсэгчдээс ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ авна.
Бусад чиглэлээр бүртгүүлсэн элсэгчид элсэлтийн шалгалт өгөхгүй материал шаардлага хангасан тохиолдолд элсэнэ.
Шалгалтгүй элсэх мэргэшлийн чиглэлээр бүртгүүлсэн элсэгчдийн материалыг шалгаж (өмнөх эзэмшсэн мэргэжил таарах эсэх, лицензтэй эсэх гэх мэт) элсэх боломжтой эсэхийг төлбөр төлөх зааврын хамт Ахисан түвшний сургуулийн вебд 09 сарын 25-ны өдөр зарлах тул та бүхэн вебд мэдээлэл тавигдтал хүлээнэ үү.
| Чиглэл | Шалгалттай эсэх |
| Зүрх судлал | 2026.09.25 09:00 - 13:00 цагт элсэлтийн шалгалттай |
| Хоол боловсруулах эрхтэн судлал | 2026.09.25 09:00 - 13:00 цагт элсэлтийн шалгалттай |
| Эмнэл зүйн харшил судлал | 2026.09.25 09:00 - 13:00 цагт элсэлтийн шалгалттай |
| Эмнэл зүйн эм зүй | 2026.09.25 09:00 - 13:00 цагт элсэлтийн шалгалттай |
| Эпидемиологи | 2026.09.25 09:00 - 13:00 цагт элсэлтийн шалгалттай |
| Эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалт | 2026.09.25 09:00 - 13:00 цагт элсэлтийн шалгалттай |
| Амьсгал, зүрх судасны эмгэгийн сэргээн засал судлал | шалгалтгүй |
| Анагаахын бичил амь судлал | шалгалтгүй |
| Арьсны мэс засал судлал | шалгалтгүй |
| Арьсны эмгэг судлал | шалгалтгүй |
| БЗДХ, ХДХВ/ ДОХ дээшлүүлэх | шалгалтгүй |
| Био-Анагаахын мэргэжилтэн бэлтгэх сургалт | шалгалтгүй |
| Биостатистик судлал | шалгалтгүй |
| Бөөр судлал | шалгалтгүй |
| Бөөрний мэс засал судлал | шалгалтгүй |
| Бүдүүн, шулуун гэдэсний мэс засал судлал | шалгалтгүй |
| Бэлгийн замаар дамжих халдвар, Хүний дархлал хомсдолын вирус/Дархлалын олдмол хомсдол судлал /БЗДХ, ХДХВ/ДОХ/ | шалгалтгүй |
| Дотоод шүүрлийн мэс засал судлал | шалгалтгүй |
| Дотоод шүүрэл судлал | шалгалтгүй |
| Дурангийн ажилбарын үеийн тайвшруулалт | шалгалтгүй |
| Дурангийн мэс засал судлал | шалгалтгүй |
| Компьютер томографи | шалгалтгүй |
| Мэдрэл, толгой, хүзүүний дүрс оношилгоо судлал | шалгалтгүй |
| Мэдрэлийн мэс засал судлал | шалгалтгүй |
| Мэргэжлээс шалтгаалах өвчин | шалгалтгүй |
| Настан судлал | шалгалтгүй |
| Нярай, перинатал судлал | шалгалтгүй |
| Орчны эрүүл мэнд судлал | шалгалтгүй |
| Өсвөр үе судлал | шалгалтгүй |
| Ревматологи | шалгалтгүй |
| Сонсгол, тэнцвэр судлал | шалгалтгүй |
| Судсан дотуурх оношилгоо, эмчилгээ судлал | шалгалтгүй |
| Тархины цахилгаан бичлэг | шалгалтгүй |
| Туяа эмчилгээ судлал | шалгалтгүй |
| Уушги судлал | шалгалтгүй |
| Уушгины дуран оношилгоо | шалгалтгүй |
| Хавдрын хими эмчилгээ судлал | шалгалтгүй |
| Хоол боловсруулах замын дуран оношилгоо | шалгалтгүй |
| Хор судлал | шалгалтгүй |
| Хөдөлмөрийн эрүүл ахуй судлал | шалгалтгүй |
| Хөдөлмөрийн эрүүл ахуйн үндэс | шалгалтгүй |
| Хөнгөвчлөх эмчилгээ судлал | шалгалтгүй |
| Хөхний дүрс оношилгоо судлал | шалгалтгүй |
| Хүнсний эрүүл ахуй судлал | шалгалтгүй |
| Хүүхдийн арьс судлал | шалгалтгүй |
| Хүүхдийн бөөр судлал | шалгалтгүй |
| Хүүхдийн дотоод шүүрэл судлал | шалгалтгүй |
| Хүүхдийн зүрх судлал | шалгалтгүй |
| Хүүхдийн мэдрэл судлал | шалгалтгүй |
| Хүүхдийн мэс засал судлал | шалгалтгүй |
| Хүүхдийн ревматологи | шалгалтгүй |
| Хүүхдийн сэргээн засал судлал | шалгалтгүй |
| Хүүхдийн уушги судлал | шалгалтгүй |
| Хүүхдийн цус, хавдар судлал | шалгалтгүй |
| Хүүхдийн чих, хамар, хоолой судлал | шалгалтгүй |
| Хүүхдийн эрчимт эмчилгээ судлал | шалгалтгүй |
| Хүүхэд, өсвөр үеийн сэтгэц судлал | шалгалтгүй |
| Хэвлийн мэс засал судлал | шалгалтгүй |
| Хэт авиан оношилгооны чиг баримжаа олгох сургалт | шалгалтгүй |
| Цөс, нойр булчирхайн дуран | шалгалтгүй |
| Цусны зохиомол эргэлт судлал | шалгалтгүй |
| Чих, хамар, хоолойн мэс засал судлал | шалгалтгүй |
| Шүүхийн сэтгэц судлал | шалгалтгүй |
| Эм зүйн албаны зохион байгуулалт, менежмент | шалгалтгүй |
| Эмийн технологи судлал | шалгалтгүй |
| Эмийн шинжилгээ судлал | шалгалтгүй |
| Эмнэл зүйн бичил амь судлал | шалгалтгүй |
| Эмнэл зүйн лабораторийн цус судлал | шалгалтгүй |
| Эмнэл зүйн молекул биологи судлал | шалгалтгүй |
| Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдал | шалгалтгүй |
| Эмэгтэйчүүдийн аарцгийн хөндий судлал, нөхөн сэргээх мэс засал | шалгалтгүй |
| Эмэгтэйчүүдийн дотоод шүүрэл, үргүйдэл судлал | шалгалтгүй |
| Эмэгтэйчүүдийн хавдар судлал | шалгалтгүй |
| Эс судлал | шалгалтгүй |
| Эсийн эмгэг судлал | шалгалтгүй |
| Эх барих эмэгтэйчүүдийн хэт авиан оношилгоо | шалгалтгүй |
| Яс, булчингийн эмгэгийн сэргээн засал | шалгалтгүй |
| Цээжний мэс засал судлал | шалгалтгүй |
Шалгалтыг 2026 оны 09 сарын 25-ны өдөр 09:00 - 13:00 цагт онлайн хэлбэрээр зохион байгуулна. (Шалгалт авах ЦАХИМ СУРГАЛТЫН СИСТЕМ 2026 оны 09 сарын 25-ны өдөр нээгдэх тул 09 сарын 25-наас өмнө нэвтэрч үзэх шаардлагагүй болно. Шалгалт өгөхөөс өмнө доор шалгалтын заавартай заавал танилцана уу)
Шалгалт авах цахим сургалтын системд элсэгч Төгсөлтийн дараах сургалтын төвөөс үүсгэсэн эрхээр орох бөгөөд нэвтрэх нэр нь бүртгүүлсэн email, нууц үг нь регистрийн дугаарын үсэггүй 8 тоо байна. Элсэгч өөрөө шинэ бүртгэл үүсгэхгүй болохыг анхаарна уу!!!
Шалгалт авах цахим сургалтын систем:https://elearning.mnums.edu.mn/
Онлайн шалгалт өгөх заавартай ЭНД ДАРЖ танилцана уу.
Утас: 77757575 (1-3)
