ЖУРНАЛ КЛУБ
Эрдмийн сургуулийн ээлжит Журнал клуб зохион байгуулагдлаа.
Сүүлийн үеийн эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр шинэ мэдээ мэдээллээр хангах, анагаах ухааны нотолгоонд суурилсан үр дүнг хуваалцах бололцоог олгодог Журнал клуб зохион байгуулагдлаа.
Эрдмийн сургуулийн эрүүл мэндийн судалгааны тэнхимээс сар болгоны эхний долоо хоногт журнал клуб зохион байгуулагддаг.
Тус судалгаа нь 2022 онд IF-2,3 бүхий Peer-review сэтгүүлд хэвлэгдсэн төдийгүй Монгол, Япон, Индонез судлаачид хамтран гүйцэтгэснээрээ онцлог байна.
Журнал клубын ээлжит уулзалт 2023.10.04, АШУҮИС-ийн Эрдмийн сургууль, УБ хот
Эрдмийн сургууль нь магистрант, докторант оюутнуудад эрүүл мэндийн салбар дахь эрдэм шинжилгээний бүтээлийн арга зүйг судлах, хэлэлцүүлэг хийх боломжийг олгодог Журнал клуб-ийг жил бүр зохион байгуулдаг. Энэ үйл ажиллагааны зорилго нь оюутнуудад судалгааны төслүүдээ үнэлэх, сайжруулах, олон улсын судалгааны чиг хандлага болон арга зүйг судлах боломжийг олгох юм. Оюутнууд энэ клубт оролцсоноор:
Судалгааны төслөө үнэлж, сайжруулах, багш, хамтран суралцагчдаас үнэтэй санал авах
Олон улсын судалгааны чиг хандлага, шинэчлэлүүдийг танилцуулж, глобал түвшинд эрүүл мэндийн шинжлэх ухаанд гарч буй инновацуудыг судлах
Судалгааны шинэ арга зүйг танилцуулж, өөрийн төслийг илүү чадамжтай болгох
