ХҮРЭЭЛЭН
АШУҮИС-ийн Эрдмийн сургууль, Төгсөлтийн сургалтын бодлого зохицуулалтын газар, Эрүүл мэндийн шинжлэх ухааны төв номын сан хамтран 2023 оны 03-р сарын 27-ны өдөр магистрант, докторантуудад зориулан “АШУҮИС-ИЙН ТӨГСӨЛТИЙН СУРГАЛТАД СУРАЛЦАГСДАД ЗОРИУЛСАН ӨДӨРЛӨГ”-ийг зохион байгуулав. Өдөрлөгийг эрдэм шинжилгээний ажлын сэдэв, судалгааны ажилд зарцуулагдах зардал олоход туслах, хамтран судалгааны ажил хийх боломжийг нээх зорилгоор АШУҮИС-ийн хүрээлэн, Эмнэл зүйн молекул оношилгооны төв болон зарим компаниудыг оролцуулан зохион байгууллаа. Тус өдөрлөгт АШУҮИС-ийн 128 магистрант, докторант нар оролцсон ба АШУҮИС-ийн хүрээлэн, Эмнэл зүйн молекул оношилгооны төв, компаниудаас нийт 17 магистрант, 5 докторантыг судалгааны төсөлд судлаачаар ажиллуулах боломжтойг нээлттэй зарлаж тавигдах шаардлагыг танилцуулав. Мөн 2 судлаачийн ажлын байрны орон тоог зарлав. Тавигдах шаардлагад нийцсэн магистрант, докторант нарыг төсөлт ажилд ажиллуулан горилсон зэргийг хамгаалуулах боломжтой юм.
Өдөрлөгт НҮБ-ын Хүүхдийн сангийн ахлах мэргэжилтэн, АУ-ны доктор Б.Цогтбаатар “Мэдээлэлжсэн шийдвэр гаргалт” сэдвээр зочин лекц уншсан. Эрдмийн сургуулийн Эрүүл мэндийн судалгааны тэнхим, CAJMS cэтгүүлийн хамт олон 82 суралцагсдад судалгааны ажлын арга зүй, биостатистикийн зөвлөгөө, мэдээллийг өглөө. Мөн 90 орчим суралцагсад номын сангийн карт нээлгэж, Endnote программыг үнэ төлбөргүй суулгуулж, диссертацын санг сонирхлоо.
Өдөрлөгт хамтран оролцож АШУҮИС-ийн төгсөлтийн сургалтад суралцагсдад олон талын боломжийг олгож буй АШУҮИС-ийн Анагаах ухааны хүрээлэн, Био-анагаахын хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эмнэл зүйн молекул оношилгооны төв, Алтанбүрд ХХК-ын хамт олонд зохион байгуулагчдын зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн
Монголын уламжлалт анагаах ухааны хүрээлэн
Био анагаахын хүрээлэн
Анагаах Ухааны хүрээлэн
