Судалгааны ёс зүйн хяналтын хороо
АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хороо
Судалгааны ёс зүйн хяналтын хороо нь АШУҮИС-ийн судлаачдын судалгааны ажилд зөвшөөрөл олгох (шинэ эмийн эмнэл зүйн судалгаа хамаарахгүй), дүгнэлт гаргах мэдүүлгийг хүлээн авч холбогдох журмын дагуу шийдвэрлэдэг. Судалгааны ёс зүйн хяналтын хороо нь сар бүрийн 3 дахь долоо хоногийн Мягмар гарагийн 17 цаг хүртэл мэдүүлгийг хүлээн авч тухайн долоо хоногийн Баасан гарагт хурал зохион байгуулагдан шийдвэрийг 4 дэх долоо хоногийн Лхагва гарагт багтаан судлаач нарт хүргүүлэн засвар шаардлагатай бол 2–4 хоногт засварыг хүлээн авч тогтоолыг тухайн сарын 28-ны өдрөөс өмнө судлаачдад АШУҮИС-ийн сайтаар дамжуулан нийтэлдэг.
Судалгааны ёс зүйн хяналтын хорооны тогтоолыг татаж авах, үйл ажиллагааны журам болон мэдүүлэг гаргах заавартай танилцаж мэдүүлэг гаргах бол
Энд дарж танилцана уу
