MNUMS Graduate School
EN

CAJMS сэтгүүл

Хөндлөнгийн хянан магадлагаа бүхий олон улсын мэргэжлийн сэтгүүл

Central Asian Journal of Medical Sciences (CAJMS) сэтгүүл нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дэргэдэх англи хэл дээр эрхлэн гаргадаг албан ёсны сэтгүүл юм. Сэтгүүл нь 2015 онд үүсгэн байгуулагдсан ба Dimension, DOAJ, Google Scholar бүртгэлтэй ба хөндлөнгийн хянан магадлагаа хийгддэг ба хэвлэлд нийтлэхнь зөвшөөрөгдсөн бүтээлийг MongoliaJOL платформд шууд (online first) нийтэлдэг. Бүтээл бүр DOI дугаартай ба судлаачийн ORCID бүртгэлээр хэвлүүлсэн бүтээл нь зохиогчийн бүтээлээр нь бүртгэгддэг. Нэг жилд 4 дугаар гардаг ба бүтээлийг системээр дамжуулан жилийн турш байнга хүлээн авдаг ба хянан магадлагааг системээр хийдэг. Сүүлийн 5 жилийн байдлаар нийт ирүүлсэн бүтээлээс 73 хувийг хэвлэсэн ба нийт 3 төрлийн хянан магадлагааны үргэжлэх дундаж хоног 85±12 хоног орчим байна.

Сэтгүүлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол

Энд дарж танилцана уу

Сэтгүүлд өгүүлэл илгээх бол

Энд дарж явуулна