MNUMS Graduate School of Medical Science
EN
Мэдээ мэдээлэл

2026-2027 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтад тэнцэж хяналтын тоонд багтсан элсэгчдийн Эрүүл мэндийн үзлэгийн хуваарь

2026 оны 9 сарын 22
Төгсөлтийн дараах сургалтын мэдээ

2026-2027 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтад тэнцэж хяналтын тоонд багтсан элсэгчдийн Эрүүл мэндийн үзлэгийн хуваарь


Үндсэн мэргэшлийн сургалтад элсэгчид эрүүл мэндийн үзлэгт хамрагдах бөгөөд Эрүүл мэндийн үзлэгийг АШУҮИС-ийн Төв эмнэлэгт 09 сарын 23-наас 29-ны өдрүүдэд дараах хуваарийн дагуу зохион байгуулагдана.

Жилийн чөлөөнөөс ирсэн суралцагчид эрүүл мэндийн үзлэгт хамрагдана.


Үзлэгийн төлбөр 126,000 төгрөг. Төлбөрийг АШУҮИС-ийн Төв эмнэлэгт картаар эсвэл бэлнээр төлнө.

Жич: Архаг суурь өвчтэй бол нотлох баримт авчрах (хяналтын карт, шинжилгээ, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг гэх мэт).

Эрүүл мэндийн үзлэгийн хариуг резидент эмч өөртөө хадгалах бөгөөд хичээл эхлэхэд зохицуулагч багшид өгч эмнэлзүйн тойролтод орно.

Үзлэгийн хариуг нэгдсэн байдлаар эмнэлгээс АТС-ийн Төгсөлтийн Дараах Сургалтын Төвд хүргүүлэх тул авч ирэх шаардлагагүй.

Эрүүл мэндийн үзлэгийн хуваарь


ХөтөлбөрЭрүүл Мэндийн Үзлэгт хамрагдах өдөр
Арьс судлал09 сар 23
Гэмтэл согог судлал09 сар 23
Дотрын анагаах судлал09 сар 23
Дүрс оношилгоо судлал09 сар 23
Ерөнхий мэргэшил судлал09 сар 23
Монголын уламжлалт анагаах ухаан, Зүү эмчилгээ судлал09 сар 23
Мэдрэл судлал09 сар 23
Мэдээгүйжүүлэг судлал09 сар 23
Мэс засал судлал09 сар 23
Нүд судлал09 сар 23
Нүүр амны гажиг засал судлал09 сар 23
Нүүр амны мэс засал судлал09 сар 23
Нүүр амны согог засал судлал09 сар 23
Сэргээн засал судлал09 сар 24
Сэтгэц судлал09 сар 24
Чих, хамар, хоолой судлал09 сар 24
Шүдний сувгийн эмчилгээ судлал09 сар 24
Шүдний тулгуур эд судлал09 сар 24
Эмнэл зүйн эмгэг судлал09 сар 24
Эх барих, эмэгтэйчүүд судлал09 сар 24