MNUMS Graduate School of Medical Science
EN
Мэдээ мэдээлэл

2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ

2026 оны 9 сарын 15
Төгсөлтийн сургалтын мэдээ

2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ


Элсэлтийн шалгалтыг 2026 оны 09 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд АШУҮИС-ийн төв байрны (УНТЭ-ийн эсрэг талд байрлах) танхимуудад зохион байгуулна. Шалгалт авах өрөөний хуваарилалтыг 09 сарын 18-нд энэхүү вэбсайтад мэдээлнэ.

Шалгалтад ирэхдээ доорх батлагдсан шалгалтын дэгтэй заавал танилцсан байна.

АШУҮИС-ИЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ДЭГ

  1. Батлагдсан хуваарийн дагуу бүртгүүлэгчид шалгалтын өрөөнд 08.20, 10.20, 12.20 /зарласан/ цагт цугларсан байна. Дурьдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчдыг шалгалтанд оруулахгүй.
  2. Шалгуулагч иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримттай (е-Мongolia лавлагаа-апп нээж шалгуулах, гадаад паспорт) ирэх бөгөөд ямар нэгэн зөрчилтэй шалгуулагчийг шалгалтанд оруулахгүй.
  3. Шалгуулагч зохион байгуулагчдын хуваарилсан суудалд сууна.
  4. Шалгалтын комисс шалгалтын дэгийг танилцуулж, сорил хариулах заавар, бөглөх аргачлалыг танилцуулна.
  5. Шалгуулагчид биедээ ямар нэгэн эд зүйл, гар утас, цүнх болон бусад зүйлийг авч орохыг хориглоно.
  6. Шалгалтын явцад ярих, бусдаас дэмжлэг авахыг оролдох, чихэвч, ухаалаг цаг, тусгай бэлтгэсэн зүйл, ном, дэвтэр хуулахыг завдсан тохиолдолд шалгалтын журам зөрчсөнд тооцож шалгалтын өрөөнөөс гаргана.
  7. Шалгалт эхэлснээс хойш шалгалтын өрөөнөөс гарсан шалгуулагчийг буцааж оруулахгүй. Биеийн байдлаас болон хүндэтгэх шалтгаанаар шалгалтаас гарсан шалгуулагчийн гарах хүртлээ хийсэн шалгалтын материалыг шалгаж дүгнэнэ.
  8. Асуулт асуух тохиолдолд зөвхөн гараа өргөж шалгалтын комиссын гишүүнд мэдэгдэнэ.
  9. Цагаасаа өмнө дууссан шалгуулагч шалгалтыг дуусгаад танхимаас гарч болно.
  10. Шалгалтын дүнг шалгалт авсан өдрөө танилцуулна.
  11. Шалгалттай холбоотой санал, хүсэлт асуудлыг тухайн шалгалт авсан өдөр шийдвэрлэнэ.
  12. Шалгалтын дэгийг шалгалт эхлэхээс өмнө шалгуулагч уншиж танилцсан байхаар цахимд байршуулна.
  13. Шалгалт өгөхдөө сорил хариулах зааварчилгаатай урьдчилан сайтар танилцсан байна.
  14. Шалгалтыг цахим төхөөрөмж ашиглан өгнө.
  15. Шалгалт өгөх төхөөрөмж, интернетийн хэвийн ажиллагааг шалгаж урьдчилан бэлтгэл хангасан байна.
  16. Шалгалтын комиссын өгсөн зааврын дагуу шалгалт эхлэхээс 5-аас доошгүй минутын өмнө шалгалтын цахим системд нэвтэрч, шалгалтыг өгнө.
  17. Давхар хандалт байгаа эсэхийг шалгаж, хандалт давхцсан тохиолдолд шалгалтаас шууд гаргана.
  18. Шалгалтын дэг зөрчсөн шалгуулагчийн шалгалтын үнэлгээг хүчингүйд тооцно.


↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓

Шалгалт өгөх тухайн мэргэшлийн чиглэлийн шалгалт авах өдөр, цагийн хуваарийг доорх хүснэгтээ танилцана уу.

ХөтөлбөрӨдөрЦаг
1Дотрын анагаах судлал09 сар 19 өдөр09:00-10:40
2Дүрс оношилгоо судлал09 сар 19 өдөр09:00-10:40
3Халдварт өвчин судлал09 сар 19 өдөр09:00-10:40
4Нүүр амны гажиг засал судлал09 сар 19 өдөр09:00-10:40
5Арьс судлал09 сар 19 өдөр11:00-12:40
6Гэмтэл согог судлал09 сар 19 өдөр11:00-12:40
7Мэдрэл судлал09 сар 19 өдөр11:00-12:40
8Мэдээгүйжүүлэг судлал09 сар 19 өдөр11:00-12:40
9Нүүр амны согог засал судлал09 сар 19 өдөр11:00-12:40
10Мэс засал судлал09 сар 19 өдөр13:00-14:40
11Нүд судлал09 сар 19 өдөр13:00-14:40
12Эх барих, эмэгтэйчүүд судлал09 сар 19 өдөр13:00-14:40
13Анатомийн эмгэг судлал09 сар 19 өдөр13:00-14:40
14Өрхийн анагаах судлал09 сар 19 өдөр13:00-14:40
15Сэргээн засал судлал09 сар 19 өдөр13:00-14:40
16Сэтгэц судлал09 сар 19 өдөр13:00-14:40
17Хавдар судлал09 сар 19 өдөр13:00-14:40
18Эмнэл зүйн эмгэг судлал09 сар 19 өдөр13:00-14:40
19Эрчимт эмчилгээ судлал09 сар 19 өдөр13:00-14:40
20Яаралтай тусламж судлал09 сар 19 өдөр13:00-14:40
21Хүүхэд судлал09 сар 19 өдөр13:00-14:40
22Чих, хамар, хоолой судлал09 сар 19 өдөр13:00-14:40
23Шүүх анагаах ухаан судлал09 сар 19 өдөр13:00-14:40
24Хүүхдийн нүүр ам судлал09 сар 20 өдөр09:00-10:40
25Нүүр амны мэс засал судлал09 сар 20 өдөр09:00-10:40
26Шүдний ерөнхий эмчилгээ судлал09 сар 20 өдөр09:00-10:40
27Шүдний сувгийн эмчилгээ судлал09 сар 20 өдөр09:00-10:40
28Шүдний тулгуур эд судлал09 сар 20 өдөр09:00-10:40
29Монголын уламжлалт анагаах ухаан, Зүү эмчилгээ судлал09 сар 20 өдөр09:00-10:40
30Ерөнхий мэргэшил судлал09 сар 20 өдөр11:00-12:40