MNUMS Graduate School of Medical Science
EN
Мэдээ мэдээлэл

2026-2027 оны хичээлийн жилийн үндсэн мэргэшлийн(резиденсийн) сургалтын элсэлтийн тухай

2026 оны 9 сарын 10
Төгсөлтийн дараах сургалтын мэдээ

2026-2027 оны хичээлийн жилийн үндсэн мэргэшлийн(резиденсийн) сургалтын элсэлтийн тухай


2026-2027 оны хичээлийн жилийн үндсэн мэргэшлийн(резиденсийн) сургалтын элсэлт 2026 оны 09 сарын 10-ны өдрийн 16:00 цагт хаагдсан.


Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвөөс ирүүлсэн чиглэлийн дагуу 2026 онд Хүний их эмч мэргэжлээр төгссөн эмч нар "Ерөнхий мэргэшил судлал" чиглэлээр АШУҮИС-д бүртгүүлэх боломжтой боллоо. Уг бүртгэл 2026 оны 09 сарын 13-ны 15:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Жич: 2026 онд Хүний их эмч мэргэжлээр төгссөн, АШУҮИС-д "Ерөнхий мэргэшил судлал" чиглэлээс өөр чиглэлд бүртгүүлсэн элсэгчдийн мэргэшлийн чиглэлийг автоматаар "Ерөнхий мэргэшил судлал" чиглэлээр өөрчилж бүртгэнэ.


Бүртгүүлэхэд анхаарах зүйлс:

  1. Бүртгүүлэхдээ https://admission.mnums.edu.mn/ сайтаар хандаж Төгсөлтийн дараах хэсэгт дарж бүртгүүлнэ.
  2. Бүртгүүлэх хэсгийн 2 дахь хуудсанд байрлах "Элсэлт сонгоно уу" гэсэн хэсгээс "РЕЗИДЕНТ ЭЛСЭЛТ 2026-2027 намар" сонголтыг сонгосны дараа "Элсэх мэргэшлийн чиглэл"-ээ сонгоно.
  3. Бүртгэл: 2026.09.10 өдрийн 15:30 цагт хаагдана.
  4. Бүртгэлийн хураамж 50,000 төг (Бүртгүүлэхдээ системээр дамжуулан QR-р төлөх)
  5. Бүртгүүлэгчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл (лиценз)-ийн мэдээллийг бүртгэлийн систем автоматаар ХУР системээс татаж бүртгэнэ. Хэрэв лицензийн хугацаа дууссан, эрх аваагүй бол бүртгүүлэх боломжгүй.
  6. Бүртгүүлэгчийн мэргэжил хүний их эмч, шүдний их эмч, уламжлалтын их эмч эсэх мэдээллийг бүртгэлийн систем автоматаар ХУР системээс татаж бүртгэнэ (хэрэв гадаадад төгсөн, дипломын мэдээллээ ХУР систем бүртгүүлээгүй эсвэл ХУР системд дипломын мэдээлэл ороогүй бол дипломыг баталгаат орчуулгын хамт .pdf файл болгож системд оруулах шаардлагатай).
  7. Бүртгэл үүсгэсний дараа https://admission.mnums.edu.mn/ системийн баруун дээд хэсэгт байрлах НЭВТРЭХ товч дээр дарж нэвтэрнэ. (Нэвтрэх нэр: бүртгүүлсэн мэйл хаяг, Нууц үг: Таны регистрийн дугаарын 8 оронтой тоо байна). Хэрэв бүртгэлийн хураамж төлөөгүй бол дээрх зааврын дагуу системд нэвтэрч орсны дараа дахин QR код үүсгэж хураамжаа төлнө.
  8. Мэргэшлийн чиглэлээ зөв сонгож бүртгүүлэхийг анхааруулж байна. Бүртгүүлсний дараа мэргэшлийн чиглэл солих, мэдээлэл өөрчлөх боломжгүй болно.
  9. Үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалт Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвтэй нэгдсэн байдлаар нэг өдөр буюу 2026 оны 09 сарын 19, 20-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
  10. ЭМХТ болон АШУҮИС-ийн үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалт нэг өдөр, ижил цагт зэрэг эхлэх тул та бүртгүүлэх байгууллагыг анхааралтай сонгож давхар бүртгүүлэхгүй байхыг анхааруулж байна.


Бүртгэлийн хураамж төлөх заавар:

  1. Бүртгэлийн https://admission.mnums.edu.mn/ системд хандаж баруун дээд хэсэгт байрлах НЭВТРЭХ товч дээр дарж нэвтэрнэ.
  2. Нэвтрэх нэр хэсэгт бүртгүүлсэн email хаягийг бичнэ
  3. Нууц үг хэсэгт: Регистрийн дугаарын 8 оронтой тоог бичнэ. (Үсэггүй зөвхөн тоог бичих)
  4. Бүртгэлийн хураамж хэсэгт дарж бүртгэлийн хураамж төлнө.