MNUMS Graduate School
EN

БҮРТГЭЛ

Элсэлтийн хугацаа

  • Намрын улиралд:
  • 08 дугаар сарын 25-наас 09 дүгээр сарын 10 хүртэл
  • Хаврын улиралд:
  • 2 дугаар сарын 1-15 хүртэлх хугацаанд явагдана.
  • Элсэгчдийг дээрх хугацаанд дараах
  • /graduate.burtgel.mnums.edu.mn/
  • цахим хуудсаар бүртгэнэ.
  • Элсэлтийн шалгалт
  • Элсэгч нь мэргэжил болон англи хэлний шалгалтыг өгнө. Элсэлтийн шалгалт цахимаар явагдах ба шалгалтын өмнөх өдөр шалгалт өгөх шифр, нэвтрэх нэр, нууц үгийг цахим хуудсанд байршуулж бүртгэл баталгаажна.
  • Элсэлтийн шалгалт өгөх зааврыг
  • энд дарж
  • авна уу.
  • Шалгалт өгөх холбоос:
  • http://mdl.mnums.edu.mn/gpm
  • Шалгалтын хариуг
  • https://graduate.mnums.edu.mn/
  • сайтаар мэдээлнэ.
  • Тэнцсэн элсэгчдийн бүрдүүлэх материал
  • Шалгалтад тэнцсэн элсэгч зарлагдсан хугацаанд дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
  • Магистерын элсэгч:
  • Бакалаврын боловсрол эзэмшсэн лавлагаа
  • Цээж зураг 2%
  • Докторын элсэгч:
  • Магистрын зэргийн боловсролын лавлагаа
  • Цээж зураг 2%
  • Гадаад элсэгчдийн бүрдүүлэх материал:
  • Магистрын элсэгч:
  • Бакалаврын дипломыг нотариатаар баталгаажуулж баталгаат орчуулгаар Монгол хэл дээр орчуулсан байх
  • Докторын сургалтад элсэгч:
  • Магистрын дипломыг нотариат батлуулж, баталгаат орчуулгаар Монгол хэл дээр орчуулсан байх
  • Цээж зураг 2%

Элсэгчдэд тавигдах шаардлага: (Журмын 2.3)

  • 2.3.1 Магистр, докторын хөтөлбөрт элсэгч нь тухай нарийвчилсан судлагдахууны хүрээнд Эрдмийн сургуулиас боловсруулсан элсэлтийн шалгалтын шаардлагыг хангасан байна.
  • 2.3.2 Магистрын хөтөлбөрт элсэгч нь бакалаврын боловсрол, эсвэл түүнтэй дүйцэх боловсролын зэрэгтэй, бакалаврын голч дүн 2.5(75%)-аас багагүй байна.
  • 2.3.3 Докторын хөтөлбөрт элсэгч нь шинжлэх ухааны магистрын боловсрол, эсвэл түүнтэй дүйцэх боловсролын зэрэгтэй, магистрын голч дүн нь 3.0 (80%)-аас багагүй байна.
  • 2.3.4 Элсэгч нь өмнө нь эзэмшсэнээс өөр чиглэлээр (нарийвчилсан судлагдахуун) магистр, докторын хөтөлбөрт хамрагдах бол сургалтын агуулгын залгамж чанарыг хангахад шаардлагатай хичээлийн зөрүүг нөхөж судална. Нөхөж судалсан хичээлийг хөтөлбөрийн үндсэн цагт тооцохгүй.
  • 2.3.5 Монгол хэлээр суралцах хөтөлбөр сонгосон гадаадын суралцагч монгол хэлний шаардлагын төвшинг хангасан байна. Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу суралцагсад хэлэлцээрт заасан нөхцөлийг баримтална.
  • 2.3.6 Англи хэлээр суралцах хөтөлбөр сонгосон гадаадын суралцагч гадаад хэлний төв ба Эрдмийн сургуулиас хамтран боловсруулсан агуулга бүхий элсэлтийн шалгалтын шаардлагыг хангасан байна.Тухайн нарийвчилсан судлагдахууны хөтөлбөрийн агуулга, онцлогоос хамааран бүрэлдэхүүн сургууль, мэргэжлийн тэнхим, нэгжийн саналыг үндэслэн элсэгчдэд тусгай шаардлага тавьж болно.

Төлбөрийн мэдээлэл

  • Бүртгэлийн хураамж
  • 20,000₮
  • Банкны нэр
  • Хаан банк
  • Хүлээн авагч
  • АШУҮИС
  • Дансны дугаар
  • 5031813390
  • Гүйлгээний утга
  • Сургалтын төрөл /доктор, магистр, сайбер/, регистрийн дугаар, овог нэр, утасны дугаар