MNUMS Graduate School
EN

Төгсөлтийн сургалтын бодлого зохицуулалтын газар

Магистр, докторын сургалт, докторын дараах судалгааг зохион байгуулж, хэрэгжилтийг хянан ажилладаг Төгсөлтийн сургалтын бодлого зохицуулалтын газар (ТСБЗГ) нь 1992 онд ЭМШУИС-ийн (тухайн үеийн нэршлээр) Докторантур, магистрантурын алба нэртэй байгуулагдсан. Анх Эрдэм шинжилгээ гадаад харилцаа эрхэлсэн дэд захирлын шууд удирдлага дор дарга, Эрдмийн зөвлөлийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, арга зүйч гэсэн 4 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд улмаар АШУҮИС-ийн Захирлын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/228 дугаар тушаалаар шинэчилсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Эрхэм зорилго

Сургалт, эрдэм шинжилгээ хосолсон, шинжлэх ухаанд шинэ мэдлэг, бүтээлийг бий болгох ур чадвартай эрдэмтэн, судлаачдыг бэлтгэх судалгааны сургуулийг хөгжүүлэх

• Магистр ба докторын зэргийн 28 хөтөлбөрөөр сургалт зохион байгуулж нэгдсэн удирдлагаар хангах
• Магистр ба докторын сургалтын элсэлт, төгсөлтийг зохион байгуулах
• Магистр ба докторын сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийг шинэчлэх, батлуулах
• Хөтөлбөрийг гадаад, дотоодын магадлан итгэмжлэх эрх бүхий байгууллагаар магадлан итгэмжлүүлэх ажлыг зохион байгуулах
• Гадаад суралцагчдын сургалтыг зохион байгуулах
• АШУҮИС-ийн судалгааны тэргүүлэх чиглэлтэй уялдуулан докторын дараах судалгааг зохион байгуулах
• Магистрант, докторант, докторын дараах судлаач болон удирдагчтай гурвалсан гэрээ байгуулах
• Магистр ба докторын ажлын урьдчилсан хэлэлцүүлэгт орох зөвшөөрөл өгөх
• Суралцагчдийг АШУҮИС болон ДБУМ системд бүртгэлжүүлэх
• Суралцагчдын шилжилт хөдөлгөөнийг шийдвэрлэх
• Төгсөлтийн сургалтын багшийн цагийн ачаалал тооцох
• Сургалтын дэвшилтэт технологийг нэвтрүүлэх

Төгсөлтийн сургалтын бодлого, зохицуулах газрын бүтэц, бүрэлдэхүүн

• Албан тушаал
• Чиг үүрэг
• Нэр
• Мэйл хаяг
• Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан проректор
• Төгсөлтийн сургалтын бодлого, үйл ажиллагаа
• Ц.Билэгтсайхан
АУ-ы доктор, дэд профессор
Захиргаа, 224 тоот
77757575-#1001
• Ахлах арга зүйч
• Докторын сургалт хариуцсан
• С.Цэндсүрэн
АУ-ы доктор
Эрдмийн сургууль 2 тоот
77757575-#1025
• Мэргэжилтэн
• Гадаад оюутан, хөтөлбөр
• И.Туяажаргал
ХИ-ийн доктор
Эрдмийн сургууль 2 тоот
77757575-#1025
• Мэргэжилтэн
• Магистрын цахимын сургалтын үйл ажиллагаа
• Б.Ганбаяр
АУ-ы магистр
Эрдмийн сургууль 2 тоот
77757575-#1025
• Мэргэжилтэн
• Магистрын танхимын сургалтын үйл ажиллагаа
• Г.Цацралтуяа
Эрдмийн сургууль 2 тоот
77757575-#1025
• Мэргэжилтэн
• Тайлан, төлөвлөгөө хариуцсан
• Г.Биндэръяа
Захиргаа, 224 тоот
77757575-#1001

АШУҮИС нь шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэндийн салбарт манлайлагч их сургууль байх эрхэм зорилгын хүрээнд өндөр мэдлэг, ур чадвартай, шинэ мэдлэг бүтээдэг мэргэжилтэнг ахисан түвшинд бэлтгэх зорилгоор мэргэжлийн 11 чиглэлээр магистр, докторын сургалтыг хэрэгжүүлж байна.

• Мэргэжлийн чиглэл
• Докторын сургалт
• Танхимын магистрын сургалт
• Магистрын цахим сургалт
• Анагаах ухаан
• Уламжлалт анагаах ухаан
• Био анагаах ухаан
• Нүүр ам судлал
• Эм зүй
• Нийгмийн эрүүл мэнд
• Сувилахуй
• Эх барихуй
• Хөдөлгөөн засал
• Хөдөлмөр засал
• Боловсрол судлал