MNUMS Graduate School
EN

Төгсөлтийн сургалтын бодлого захицуулалтын газар

АШУҮИС-ийн Захирлын 2018 оны 10-р сарын 29-ний өдрийн А/156 тоот тушаалаар Төгсөлтийн сургалтын Эрдмийн зөвлөл анх байгуулагдсан.

Одоогийн эрдмийн зөвлөлд АШУҮИС-ийн Ректорын 2024 оны 02-р сарын 29-ний өдрийн А/46 тоот тушаалаар дараах эрдэмтэд ажиллаж байна.

  • Эрдмийн зөвлөлийн дарга, АУ-ы доктор, дэд профессор А.Шийрэвнямба
  • Эрдмийн зөвлөлийн орлогч дарга, АШУ-ы доктор, профессор Н.Сүмбэрзул
  • Эрдмийн зөвлөлийн нарийн бичиг, АУ-ы доктор, дэд профессор Ц.Сарнай
  • Эрдмийн зөвлөлийн гишүүн, АУ-ы доктор, профессор Р.Отгонбаяр
  • Эрдмийн зөвлөлийн гишүүн, АУ-ы доктор, дэд профессор Ж.Жамбалдорж
  • Эрдмийн зөвлөлийн гишүүн, АУ-ы доктор, дэд профессор Т.Баясгалан
  • Эрдмийн зөвлөлийн гишүүн, АУ-ы доктор, дэд профессор Ш.Үүртуяа
  • Эрдмийн зөвлөлийн гишүүн, АУ-ы доктор, дэд профессор А.Энх-Амар
  • Эрдмийн зөвлөлийн гишүүн, АУ-ы доктор Б.Ариунзаяа
  • Эрдмийн зөвлөлийн гишүүн, АУ-ы доктор Х.Дэлгэрдалай
  • Эрдмийн зөвлөлийн гишүүн, АУ-ы доктор С.Цэндсүрэн нар

Өнгөрсөн 4 жилиийн хугацаанд 2020-2021 онд 196, 2021-2022 онд 138, 2022-2023 онд 110, 2023-2024 онд 68 магистрантыг хамгаалуулсан.

Эрдмийн сургуулийн эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл:

  • Хавдар судлал
  • Анагаах ухааны боловсрол судлал
  • Тархи судлал
  • Уламжлалт анагаах ухаан ба инновац

Төгсөлтийн сургалтын эрдмийн зөвлөлөөр дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Танхимын болон цахим сургалтын магистрын жинхэнэ хамгаалалтын хэлэлцүүлэг
  • Докторантын сэдэв, аргачлал болон явцын хэлэлцүүлэг
  • Төсөл, хөтөлбөрийн аргачлал, тайлангийн хэлэлцүүлэг
  • Эрдмийн болон мэргэжлийн цолд нэр дэвшүүлэх
  • Салбар дундын эрдэм шинжилгээний ажил