MNUMS Graduate School
EN

Бидний тухай

АШУҮИС-ийн Захирлын 2018 оны 10-р сарын 01-ний өдрийн А/135 тоот тушаалаар Эрдмийн Сургуулийг байгуулсан ба Эрдмийн сургалт болон Олон улсын сайбер сургалтын гэсэн хоёр тэнхим, Төгсөлтийн сургалтын Эрдмийн зөвлөл, Хөтөлбөрийн дэд хороо гэсэн бүтэцтэйгээр байгуулагдаж байсан.

Эрдмийн сургууль нь докторын 11, магистрын танхимын сургалтын 11, магистрын цахим сургалтын 6 хөтөлбөрөөр тус тус сургалт явуулдаг.

Олон Улсын Сайбер сургалтын тэнхим нь 2015 оны 10 дугаар сарын 15-нд Олон улсын Сайбер Их Сургууль нэртэйгээр байгуулагдаж Монгол Улсад анх удаа анагаах ухааны салбарын төгсөлтийн сургалтыг бүрэн цахим хэлбэрээр хэрэгжүүлж эхэлсэн.

Эрдмийн сургууль дараах нэгж, бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

  • Эрүүл мэндийн судалгааны тэнхим
  • Олон улсын цахим сургалтын төв
  • Анагаах ухааны эрх зүй, боловсрол судлалын тэнхим
  • Төгсөлтийн сургалтын Эрдмийн зөвлөл
  • Хөтөлбөрийн дэд хороо
  • Анагаахын шинжлэх ухааны төв азийн сэтгүүл

Бид танхимын бус сургалтаар төгсөлтийн сургалтад суралцагчдад зориулсан өдөрлөг, олон улсын цахим сургалтад суралцагчдад зориулсан өдөрлөг, эрдэм шинжилгээний хурал, журнал клуб зэрэг үйл ажиллагааг зохион байгуулдаг. Жил бүрийн 3-р сард магистрант, докторантуудад зориулан “АШУҮИС-ИЙН ТӨГСӨЛТИЙН СУРГАЛТАД СУРАЛЦАГЧДАД ЗОРИУЛСАН ӨДӨРЛӨГ”-ийг зохион байгуулдаг. Өдөрлөгийг эрдэм шинжилгээний ажлын сэдэв сонголт, судалгааны ажлын аргачлал эзэмшихэд туслах, хамтран судалгааны ажил хийх боломжийг нээх зорилгоор ЭС-ийн багш нар төдийгүй АШУҮИС-ийн 4 хүрээлэн, Эмнэл зүйн молекул оношилгооны төв, Эрүүл мэндийн шинжлэх ухааны номын сантай хамтран зохион байгуулсан. Тус өдөрлөгт АШУҮИС-ийн магистрант, докторант нар оролцдог. ЭC-ийн Эрүүл мэндийн судалгааны тэнхим, ОУЦСТ-ийн багш, АШУҮИС-ийн англи хэл дээрх албан ёсны CAJMS cэтгүүлийн хамт олон суралцагчдад судалгааны ажлын арга зүй, биостатистикийн зөвлөгөө, мэдээллийг өгдөг.