Албан тушаал, цол хэргэм: Тэнхимийн эрхлэгч АШУ-ны доктор, Профессор

Ажлын байрны хаяг: АШУҮИС-ийн Эрдмийн сургууль, 04 тоот

И-мэйл:  munkhbatb@mnums.edu.mn

Ажил эрхэлсэн байдал:

  • 1989 – 1992 Эрдэм шинжилгээний ажилтан, Эрдэм шинжилгээний Төв Лаборатори, Анагаах Ухааны Хүрээлэн, Улаанбаатар хот, Монгол Улс
  • 1992 – 1998 Судлаач, Докторын сургалт, Трансплантацын дархлал судлалын тэнхим, Токай Их Сургуулийн Анагаах Ухааны Сургууль, Исэхара хот, Япон Улс
  • 1998 – 2000  Докторын дараах судлаач, Генетик инженерчлэл Эсийн Трансплантацын Төв, Токай Их Сургуулийн Анагаах Ухааны Сургууль, Исэхара хот, Япон Улс
  • 2000 – 2008 Докторын дараах судлаач, Судалгааны хэсгийн ахлагч, Төслийн зохицуулагч, Амьдралын молекул үндэс судлалын тэнхим, Токай Их Сургуулийн Анагаах Ухааны Сургууль, Исэхара хот, Япон Улс
  • 2008 – 2013 Эрүүл мэндийн төслийн дэд захирал, Монголын Мянганы Сорилтын Сан, Улаанбаатар хот, Монгол Улс
  • 2009 – 2014  Орлогч захирал, Анагаах Ухааны Хүрээлэн, Улаанбаатар хот, Монгол Улс
  • 2014.09 – 2015.04 Шинжлэх Ухаан Технологийн Төвийн захирал, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Улаанбаатар хот, Монгол Улс
  • 2015.04 –  2017.09 Захирал, Анагаах Ухааны Хүрээлэн, Улаанбаатар хот, Монгол Улс
  • 2016.04 – 2019.05   Эрдэм шинжилгээ, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Улаанбаатар хот, Монгол Улс
  • 2019.05 -Эрдмийн сургуулийн зөвлөх профессор, Эрдмийн сургалтын тэнхимийн эрхлэгч, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Улаанбаатар хот, Монгол Улс

Төгссөн сургууль: 

  • Монгол Улсын АУДС, Япон Улсын Токай Их Сургууль

Тэнхимд ажилласан жил : 

  • 2020 оны 9 сараас

Эрдэм шинжилгээний чиглэл:

  • Дархлааны удам зүй, Эрхтэн шилжүүлэн суулгах үеийн дархлаа судлал, Популяцын генетик, Хүний геномын судалгаа, Нийгмийн эрүүл мэнд

Эрдэм шинжилгээний бүтээл:

  • Олон улсын нэр хүндтэй эрдэм шинжилгээний хэвлэлд 67 өгүүлэл, бүтээлээ хэвлүүлснээс гадна олон улсын чанартай эрдэм шинжилгээний хурал чуулганд 110 гаруй илтгэл хэлэлцүүлээд байна. Author ID – 7004542803, SCOPUS documents – 55, H index – 18, Citation – 1069.

Эрдэм шинжилгээний төсөл, судалгааны ажил:

  • Дотоодын болон олон улсын чанартай 29 судалгааны ажил, эрдэм шинжилгээний төслийн судлаач, үндсэн судлаач, төслийн удирдагч, зөвлөхөөр ажилласан туршлагатай. Одоо “Д аминдэмийн дутагдлаас сэргийлэх амьтан, ургамлын гаралтай тосон түрхлэгийн туршилт судалгаа” суурь судалгааны төслийн зөвлөхөөр ажиллаж байна.

Төгсөлтийн сургалтанд зааж буй хичээл: 

  • Судалгааны арга зүй