Магистр – Төгсөлт

 

Магистрантурын сургалт: Төгсөлт

Төгсөлтийн сургалтын үйл ажиллагаа нь АШУҮИС-ийн захирлын 2016 оны 01 сарын 22 өдрийн А/04 тоот тушаалын нэгдүгээр хавсралт АНАГААХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨЛТИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ-аар зохицуулагдана.


Суралцагч нь доорх дэс дарааллын дагуу магистрын диссертац бичиж хамгаална.

    1. Тэнхимийн хурлаар орох: (Тэнхимээс хурлыг зарлана)
      • Судалгааны ажлын сэдэв батлуулах
      • Судалгааны ажлын арга аргачлал батлуулах
      • Судалгааны ажлын удирдагч багш, зөвлөх багш томилуулах
    2. Ёс зүйн хорооны хурлаар орж ёс зүйн зөвшөөрөл авах
    3. Судалгаа эхлэх
    4. Явцын хэлэлцүүлэгт тэнхимийн хурлаар 2 удаа орно.
    5. Ёс зүйн хорооны хурлаар орж ёс зүйн дүгнэлт гаргуулах
    6. Урьдчилсан хамгаалалтад орох: (ТӨГСӨЛТИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ-ын 4.2-д заасан)
      • Урьдчилсан хамгаалалтад ороход бүрдүүлэх материалыг ЭНД ДАРЖ үзнэ үү
    7. Жинхэнэ хамгаалалтад орох: (ТӨГСӨЛТИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ-ын 4.2-д заасан)
      • Жинхэнэ хамгаалалтад орсны дараа бүрдүүлэх материалын жагсаалтыг ЭНД ДАРЖ үзнэ үү.