Доктор – Төгсөлт

 

Докторантурын сургалт: Төгсөлт

Төгсөлтийн сургалтын үйл ажиллагаа нь АШУҮИС-ийн захирлын 2016 оны 01 сарын 22 өдрийн А/04 тоот тушаалын нэгдүгээр хавсралт АНАГААХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨЛТИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ-аар зохицуулагдана.


Суралцагч нь доорх дэс дарааллын дагуу диссертац бичиж хамгаална.

    1. Тэнхимийн хурлаар орох: (Тэнхимийн хурал,  Бүрэлдэхүүн сургуулийн Эрдэмтдийн зөвлөл )
      • Судалгааны ажлын сэдэв батлуулах
      • Судалгааны ажлын арга аргачлал батлуулах
      • Судалгааны ажлын удирдагч багш, зөвлөх багш томилуулах
    2. Судалгааны ёс зүйн хяналтын хорооны хурлаар орж ёс зүйн зөвшөөрөл авах
    3. Явцын хэлэлцүүлэг:
      • Тэнхимийн хурлаар 2 удаа
      • Бүрэлдэхүүн сургуулийн Эрдэмтдийн зөвлөл 1 удаа
    4. Нэр томьёоны зөвлөлийн хурлын тэмдэглэл
    5. Судалгааны ёс зүйн хяналтын хорооны дүгнэлт
    6. Экспертийн дүгнэлт
    7. Урьдчилсан хамгаалалт: (Эрдмийн зөвлөл)
      • Урьдчилсан хамгаалалтад ороход бүрдүүлэх материалыг (жагсаалтын 1-17)  ЭНД ДАРЖ үзнэ үү
    8. Жинхэнэ хамгаалалт: (АУ-ны докторын зэрэг хамгаалуулах зөвлөл)
      • Жинхэнэ хамгаалалтад орохын өмнө бүрдүүлэх материал (жагсаалтын 18-25)
      • Жинхэнэ хамгаалалтад орсны дараа бүрдүүлэх материал (жагсаалтын 18-25) -ын жагсаалтыг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Илтгэх хуудасны загвар файлыг ЭНД ДАРЖ татаж авна уу.