Элсэлт

 

Магистр, докторын сургалтын элсэлт

         Төгсөлтийн сургалтын үйл ажиллагаа нь АШУҮИС-ийн захирлын 2016 оны 01 сарын 22 өдрийн А/04 тоот тушаалын нэгдүгээр хавсралт АНАГААХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨЛТИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ-аар зохицуулагдана. Магистр, докторын сургалтын элсэлт нь 2 үе шаттай байна.
Үүнд:

  1. http://graduate.mnums.edu.mn хаягаар элсэлтийн шалгалт эхлэхээс 3 долоо хоногийн өмнө Онлайнаар бүртгэнэ. Онлайн бүртгэл үргэлжлэх хугацаа 10 өдрөөс багагүй байна. / ЭНД ДАРЖ 2019-2020 оны хичээлийн жилийн намрын улиралын сургалтад онлайнаар бүртгүүлнэ үү. /
  2. Онлайн бүртгэлийг үндэслэн элсэлтийн шалгалтын хуваарь гарч, тэнцсэн элсэгчдийг сонгож, биеэр бүртгүүлэх зарыг сургалт эхлэхээс өмнө 2 долоо хоногийн өмнө (веб хуудас, утас, цахим шуудангийн аль нэгээр) хүргүүлж бүртгэнэ. Бүртгэл үргэлжлэх хугацаа ажлын 5 өдрөөс багагүй байна. 

Элсэгчдэд тавигдах шаардлага: (Журмын 2.3)

2.3.1 Магистр, докторын хөтөлбөрт элсэгч нь тухай нарийвчилсан судлагдахууны хүрээнд Эрдмийн сургуулиас  боловсруулсан элсэлтийн шалгалтын шаардлагыг хангасан байна.

2.3.2 Магистрын хөтөлбөрт элсэгч нь бакалаврын боловсрол, эсвэл түүнтэй дүйцэх боловсролын зэрэгтэй, бакалаврын голч дүн 2.5(75%)-аас багагүй байна.

2.3.3 Докторын хөтөлбөрт элсэгч нь шинжлэх ухааны магистрын боловсрол, эсвэл түүнтэй дүйцэх боловсролын зэрэгтэй, магистрын голч дүн нь 3.0 (80%)-аас багагүй байна.

2.3.4 Элсэгч нь өмнө нь эзэмшсэнээс өөр чиглэлээр (нарийвчилсан судлагдахуун) магистр, докторын хөтөлбөрт хамрагдах бол сургалтын агуулгын залгамж чанарыг хангахад шаардлагатай хичээлийн зөрүүг нөхөж судална. Нөхөж судалсан хичээлийг хөтөлбөрийн үндсэн цагт тооцохгүй.

2.3.5 Монгол хэлээр суралцах хөтөлбөр сонгосон гадаадын суралцагч монгол хэлний шаардлагын төвшинг хангасан байна. Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу суралцагсад хэлэлцээрт заасан нөхцөлийг баримтална.

2.3.6 Англи хэлээр суралцах хөтөлбөр сонгосон гадаадын суралцагч гадаад хэлний төв ба Эрдмийн сургуулиас хамтран боловсруулсан агуулга бүхий элсэлтийн шалгалтын шаардлагыг хангасан байна.Тухайн нарийвчилсан судлагдахууны хөтөлбөрийн агуулга, онцлогоос хамааран бүрэлдэхүүн сургууль, мэргэжлийн тэнхим, нэгжийн саналыг үндэслэн элсэгчдэд тусгай шаардлага тавьж болно.


Сургалтын төлбөр:

Энэ хичээлийн жилд сургалтын төлбөрийг  АШУҮИС-ийн ТУЗ-ийн 2015 оны 05 дугаар сарын 08 өдрийн 011 тоот тогтоолын II хавсралтыг баримтална. Суралцагч нь хичээл эхлэхэд төлбөрийг бүрэн төлсөн байна.

Банкны мэдээлэл:

Элсэлтийн бүртгэлийн хураамж:

       Банкны нэр:   Хаан банк
       Хүлээн авагч:  АШУҮИСургууль, Эрдмийн сургууль
       Дансны дугаар: 5431143942
       Гүйлгээний утга: Регистрийн дугаар, овог нэр, гүйлгээний код 107, утасны дугаар

Монгол элсэгч:

Банкны нэр:   Хаан банк
Хүлээн авагч:  АШУҮИСургууль
Дансны дугаар: 5031813390
Гүйлгээний утга: Регистрийн дугаар, овог нэр, гүйлгээний код, утасны дугаар

Гүйлгээний код:  

    • Докторантурын сургалтын төлбөр төлөх бол ->103
    • Магистрын сургалтын төлбөр төлөх бол -> 102

Гадаад элсэгч:

Банкны нэр:   Хаан банк
Хүлээн авагч:  АШУҮИСургууль
Дансны дугаар: 5107026885 /Долларын данс/
Гүйлгээний утга: Регистрийн дугаар, овог нэр, гүйлгээний код, утасны дугаар

Гүйлгээний код:  

    • Докторантурын сургалтын төлбөр төлөх бол ->103
    • Магистрын сургалтын төлбөр төлөх бол -> 102