Урьдчилсан хамгаалалтад ороход бүрдүүлэх материалын жагсаалт

 

Магистрын сургалтын төгсөлт


Урьдчилсан хамгаалалтад ороход дараах материалыг бүрдүүлсэн байна.

      1. Суралцагчийн анкет /зургаа наах/. ЭНД ДАРЖ татаж авна уу.
      2. Нотариатаар баталгаажуулсан бакалаврын дипломын хуулбар
      3. Магистрын ажлын дэвтэр
      4. Голч дүнгийн тодорхойлолт /ЭМСАлбанаас авах/
      5. Сэдэв, аргачилал, удирдагч батлуулсан тухай тэнхим, нэгжийн хурлын протокол /Суралцах хугацаанд сэдвийн нэрийг сольсон бол сүүлийн хурлын протокол/
      6. Судалгааны ажлын явцыг хэлэлцүүлсэн тухайн тэнхим, нэгжийн хурлын протокол /Судалгааны явцыг тэнхимийн хурлаар 2-оос доошгүй удаа хэлэлцүүлсэн байна/
      7. АШУҮИС-нйн Судалгааны Ёс Зүйн Хяналтын Хорооны зөвшөөрөл авсан хурлын протокол
      8. АШУҮИС-нйн Судалгааны Ёс Зүйн Хяналтын Хорооны дүгнэлт гаргасан хурлын протокол
      9. Удирдагчийн зөвшөөрөл /магистрын ажлын дэвтэр дээр тэмдэглүүлсэн байх/
      10. Сургалтын төлбөр /магистрын ажлын дэвтэр дээр тэмдэглүүлсэн байх/
      11. Тухайн сэдвээр хэвлүүлсэн бүтээлийн жагсаалт – 2-оос доошгүй эрдэм шинжилгээний илтгэл, 1-ээс доошгүй мэргэжлийн хэвлэлд хэвлүүлсэн өгүүлэл /магистрын ажлын дэвтэр дээр тэнхимийн эрхлэгчээр баталгаажуулсан байх ба бүтээлийг эх хувиар авчрах/
      12. Хамтын ажиллагааны гэрээ
      13. Диссертаци /Диссертаци бичих үлгэрчилсэн загварын дагуу бичсэн байх/
      14. Автореферат /Диссертаци бичих үлгэрчилсэн загварын дагуу бичсэн байх/
      15. Хамгаалалтанд оруулахыг зөвшөөрсөн ЭМСА-ны тодорхойлолт

Жинхэнэ хамгаалалтанд нэмж бүрдүүлэх материалын жагсаалт:

    1. Урьдчилсан хэлэлцүүлгийн хурлын протокол, санал шүүмж
    2. Урьдчилсан хэлэлцүүлгээс гарсан санал шүүмжийн дагуу хийгдсэн засварын илтгэх хуудас. ЭНД ДАРЖ загвар файл татаж авна уу.

Бүрдүүлэх материалын жагсаалтыг ЭНД ДАРЖ татаж авна уу.