Судалгааны ёс зүйн хяналтын хорооны ээлжит хурал 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ЦАХИМ хэлбэрээр болно.

Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.

Хурлын бүрдүүлэх материалыг PDF хэлбэрт оруулан irb.group@mnums.edu.mn хаягаар илгээнэ. Дутуу материалыг хүлээн авахгүйг анхаарна уу. (буцаасан тохиолдолт дахин бүртгүүлж, материалыг бүрэн гүйцэт илгээнэ)

Бүрдүүлсэн материал илгээх заавар:

  1. To: group@mnums.edu.mn хаягыг бичнэ.
  2. Subject: (Зөвшөөрөл/ Дүгнэлт), (Магистрант/ Докторант) аль нэгийг сонгон өөрийн овог, нэрийг бичнэ. (Жишээ нь- Зөвшөөрөл, Докторант А.Ану)
  3. Attach files: Төлбөрийн баримт болон бүрдүүлэх материалыг дугаарлан нэг PDF файлд оруулах

ЗӨВШӨӨРӨЛ (бүрдүүлэх материалын жагсаалт):

Зөвшөөрөл хүссэн өргөдөл
Бүрдүүлсэн материалын танилцуулга
Судалгааны ажлын арга аргачлал
Эмнэлзүйн судалгаа бол таниулсан зөвшөөрлийн хуудас
Судалгаа хийх байгууллага, эмнэлгийн зөвшөөрөл бүхий албан тоот
Хурлын протокол: Судалгааны ажлын арга аргачлал баталсан тэнхимийн хурлын протокол (Магистрантууд), бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтдийн зөвлөлийн хурлын протокол (Докторантууд болон төслийн баг)
Гадны байгууллагатай хамтарсан буюу санхүүжилт авч буй бол тухайн байгууллагын ёс зүйн хяналтын хорооны зөвшөөрлийн хуулбар
Бүртгэлийн хураамж 5.000₮ (5031297238 С.Энэбиш, гүйлгээний утга дээр овог, нэр заавал бичнэ) баримтын хуулбар

ДҮГНЭЛТ (бүрдүүлэх материалын жагсаалт):

Ёс зүйн дүгнэлт гаргахыг хүссэн өргөдөл
Диссертаци (PDF файлд оруулах)
Судалгааны явцын болон төгсгөлийн шатны товч тайлан
Судалгааны ёс зүйн асуудалтай холбоотой товч танилцуулга
Гарын үсэг бүхий таниулсан зөвшөөрлийн хуудаснууд
Ёс зүйн зөвшөөрөл авсан хурлын тэмдэглэл
Магистрант бол тэнхимийн хурлын протокол, Докторант бол эрдэмтдийн зөвлөлийн эцсийн дүнг хэлэлцсэн хурлын протокол
Судалгаа хийсэн нь үнэн, ёс зүйн зөрчил үгүй бүхий байгууллага, эмнэлгийн албан тоот
Мэдэгдэх хуудас (бүрдүүлсэн материал илгээсэн хаягруу эргээгээд дүгнэлт гаргах гишүүн томилон МЭДЭГДЭХ ХУУДАС илгээнэ.)
Бүртгэлийн хураамж 10.000₮ (5031297238 С.Энэбиш, гүйлгээний утга дээр овог, нэр заавал бичнэ) баримтын хуулбар

Манай Судалгааны Ёс зүйн хяналтын хорооны хурлаар зөвшөөрлийг хэлэлцэхдээ 3 гишүүн 5-10 магистрант, докторант, судлаачдын ажлын хэлэлцэн шийдвэрийг гишүүдэд танилцуулна.

Нарийн бичгийн дарга дүгнэлт гаргах гишүүдийг цахимаар томилон мэдэгдэх хуудсыг магистрант, докторант, судлаачдад илгээнэ. Магистрант, докторант, судлаачид дүгнэлт гаргах багштай холбогдон шаардлагатай материалын нэмж өгнө.

Иймд цахим орчинд хийгдэж болох аливаа ажлыг аль болох тасалдуулахгүй байх гэсэн удирдамжийг хэрэгжүүлэн гаргасан зөвшөөрөл, дүгнэлтийг Судалгааны ёс зүйн хорооны гишүүд цахимаар санал солилцон шаардлага хангасан судалгааны ажилд зөвшөөрөл, дүгнэлт олгоно хурлын шийдвэрийг 2020.10.06-оос хойш http://graduate.mnums.edu.mn/ веб хуудсанд байршуулах болно.

Сургуулийн бүх байрыг тодорхойгүй хугацаагаар хаасан байгаа тул сургууль дээр ирэхгүй байхыг хүсье.

Хуралтай холбоотой зарыг веб сайтаар мэдэгдэх болно.

Онцгой байдлын дэглэмийг мөрдөн, иргэний үүргээ биелүүлэн бидний ажлыг дэмжин ажиллана уу.

Судалгааны Ёс зүйн Хяналтын Хороо

Share:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *