Ажлын байрны зар

АШУҮИС-ийн Эрдмийн сургууль (Graduate school, MNUMS)

Олон улсын Сайбер сургалтын тэнхим (Department of Cyber education)

 

Цахим магистрын хөтөлбөрт сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах мэргэжилтэн шалгаруулж авна.

Шаардлага:

  • Эрүүл мэндийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх /магистр зэрэгтэй бол давуу тал болно/
  • Багаар ажиллах чадвартай, харилцааны ур чадвар сайтай.
  • МS Office- программууд дээр ажиллах чадвартай.
  • Ажил үүргээ оновчтой хуваарилах, богино хугацаанд суралцах чадвартай байх
  • Англи хэл болон бусад (Япон, Хятад болон бусад) хэлний мэдлэгтэй, TOEFL, IELTS болон TOEIC оноотой бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет 1% /зураг наасан байх/
  • Ажлын туршлага /дадлагажсан туршлага/ – CV, Resume
  • Боловсролын дипломын хуулбарууд, хавсралтын хамт /бакалавр, магистр/
  • Ажил байдлын тодорхойлолт /өмнө нь ажиллаж байсан газраас/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар

Дараах ажлын байранд тохирох шалгаруулагчид АШУҮИС-ийн төв байрны Эрдмийн сургуулийн 6 тоот өрөөнд бүрдүүлэх материралуудийг 2 хувь бүрэн бүрдүүлж авчрах, эсвэл цахим шууданруу /battsetseg.bat@mnums.edu.mn/ сканердаж илгээнэ үү.

Холбоо барих хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, 14210  Зоригийн гудамж-3, ШХ-48/111 АШУҮИС-ийн төв байр Эрдмийн сургууль-ОУССТийн өрөө 6 тоот.

Утас: 11-320579

Share:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *