Төгсөлтийн Сургалтын Үйл Ажиллагааг Зохицуулах Журам шинэчлэгдэллээ.

Сайн байцгаана уу?

АШУҮИС-ийн Төгсөлтийн Сургалтын Үйл Ажиллагааг Зохицуулах Журам шинэчлэгдэллээ.

Журамд нэмэгдсэн шинэлэг заалтууд
• Доктор, магистрын судалгааны ажлыг хэлэлцэх хурлын тоо цөөрсөн
• Сургалтаас чөлөөлөх хугацааг заасан /Магистр 2-4, доктор 3-6 жил суралцан төгсөнө./
• Магистрант нь IF-тай сэтгүүлд 1-р зохиогчоор эсвэл IF 3-аас дээш сэтгүүлд хамтарсан зохиогчоор өгүүлэл хэвлүүлбэл хамгаалалт хийхгүйгээр шууд эрдмийн зэргийг олгох
• Докторант нь IF 1-ээс дээш сэтгүүлд 1-р зохиогчоор 2 өгүүлэл эсвэл IF 3-ээс дээш сэтгүүлд 1-р зохиогчоор 1 өгүүлэл хэвлүүлбэл БСШУСЯ-наас батлагдсан зөвлөлд эрдмийн зэргийг олгохоор уламжлах
• Төгсөлтийн сургалтад магистрын 9 кр, докторын 17 кр хичээлийг БС-ийн мэргэжлийн тэнхим хариуцан зохион байгуулна
• Докторын дараах судлаач шалгаруулж авах, Докторын дараах судлаач нь багшийн зэрэглэлээр цалинжих

Төгсөлтийн Сургалтын Үйл Ажиллагааг Зохицуулах Журам 2020 оны 09-р сарын 01-ны өдрөөс хэрэгжих болно.
Журмын эх хувилбарыг ЭНД ДАРЖ харна уу.

Хуваалцах:

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн