2019-2020 оны хичээлийн жилийн хаврын доктор, магистрын төгсөлтийн цахим үйл ажиллагааг зохион байгууллаа

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 2019 – 2020 оны хаврын доктор, магистрын төгсөлт болж диплом гардуулах хүндэтгэлийн цахим үйл ажиллагааг зохион байгууллаа. 2020 оны хаврын төгсөлтөөр докторын зэрэгтэй 9, магистрын зэрэгтэй 103 (танхимийн сургалтын магистр 30, сайбер сургалтын магистр 73) амжилттай төгсөж, төгсөгчдийн төлөөлөлд дипломыг гардууллаа.

Доктор зэрэг авсан нийт суралцагсдаа төлөөлж Эрдмийн сургалтын тэнхимийн О.Энхээ

Магистрын зэрэг авсан нийт суралцагсдаа төлөөлж Эрдмийн сургалтын тэнхимийн Х.Анир, Олон улсын сайбер сургалтын тэнхимийн Б.Цэцэгмаа нар тус тус үг хэллээ. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хуваалцах:

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн