МАУОУС-ИЙН БАГШ, АЖИЛТАН, ЭРДЭМТДИЙН НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГИЙН ХАНДИВААР ШИНЭ КОРОНА ВИРҮСИЙН ХАЛДВАРЫН ҮЕД ХЭРЭГЛЭХ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ГАРГАЛАА

          

  Дэлхий нийтээрээ шинэ корона вирүсийн халдвараас сэргийлэх, эмчлэх шинэ аргуудыг эрэлхийлж байгаа цаг үед МАУОУС-ийн эрдэмтэд корона вирүсийн халдвараас сэргийлэх зорилгоор Монголын уламжлалт анагаах ухаанд хэрэглэгдэж ирсэн жор найрлагад суурилсан “Хоолой зайлах бэлдмэл”, “Балт жор” бүтээгдэхүүнийг уламжлалт жорын чадлаар эм найруулах аргад үндэслэн найруулж гаргалаа.

            Энэхүү бүтээгдэхүүнд орсон эмийн түүхий эдүүд нь шинжлэх ухааны үүднээс  сайн судлагдсан, фармакологийн үйлдэл нь тогтоогджээ. Түүнчлэн тус бүтээгдэхүүнийг гаргахын тулд БНХАУ-д шинэ корона вирүсийн дэгдэлтийн үед хэрэглэж ирсэн ХУАУ-ны жор найралтад суурилсан ам зайлах уусмал, бэлдмэлүүдийн найрлага бүтэц, хэрэглэсэн үр дүн зэргийг судалсны үндсэн дээр зохион бүтээсэн байна. МАУОУС-ийн захирал Д.Цэнд-Аюуш тэргүүтэй тус сургуулийн хамт олон 2020 оны 03 сарын 25-ны өдөр бүтээгдэхүүний дээжээс АШУҮИС-ийн захирал Ж.Цолмонд хүлээлгэн өглөө.

 


Хуваалцах:

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн