2019-2020 ОНЫ ХАВРЫН УЛИРАЛЫН МАГИСТРАНТ, ДОКТОРАНТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

2019-2020 оны хаврын элсэлтийн магистр, элсэлтийн шалгалтыг http://elearning.mnums.edu.mn/ системээр зохион байгуулна.

Шалгалтыг өгөхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай бөгөөд нэвтрэх нэр хэсэгт шалгалтын ШИФРИЙГ, нууц үг хэсэгт РД-ын 8 тоог, үсэггүй бичиж нэвтэрнэ.

Магистр, Доктор –ын элсэлтийн шалгалт – 2020 хавар луу орон

2020.03.18нд Англи хэлний сорил хэсэгт дарж, шалгалтыг эхлүүлэн бөглөнө.

2020.03.19нд Мэргэжлийн сорил хэсэгт дарж, шалгалтыг эхлүүлэн бөглөнө.

  • Шалгалт эхлэх цагаас өмнө системд нэвтэрсэн байна.
  • Шалгалт 1 цаг 30 минут үргэлжлэх бөгөөд яг цагтаа эхлүүлнэ.
  • Цаг дуусахад шууд автоматаар хаагдана.
  • Хэрэв цагаасаа өмнө дуусгасан бол ДУУСГАХ дээр дарж дуусгана.
  • Дууссаны дараа шалгалтын дүн харагдахгүй бөгөөд нэгдсэн байдлаар сайт дээр зарлана.
  • Заасан хугацаанаас хоцорч эхэлбэл шалгалтын дуусах хугацаанд шууд хаагдах болохыг анхаарна уу. 
  • 2020.03.17-ны өдрийн 20 цагаас нэвтэрч байгаа эсэхийг шалгаарай.

Магистрантын шифр ЭНД ДАРЖ харна уу.

Докторантын шифр ЭНД ДАРЖ харна уу.

Шалгалттай холбоотой мэдээллийг 99734942 дугаараас лавлана уу.

Шалгалтын хуваарь: 

        Англи хэлний шалгалт

Шалгалт Хаана Огноо Цаг
Магистрантур Цахимаар 2020.03.18 08:00 AM
Докторантур Цахимаар 2020.03.18 08:00 AM

         Мэргэжлийн шалгалт

Шалгалт Хаана Огноо Цаг
Магистрантур Цахимаар 2020.03.19 08:00 AM
Докторантур Цахимаар 2020.03.19 08:00 AM
Шалгалтын хариуг 2020.03.20-ны өдөр зарлагдана. 
Хуваалцах:

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн