ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ҮЕД УЛААНБААТАР ХОТ РУУ ОРОХ ГАРАХ ПОСТОНД ДАЙЧЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙГАА СУРАЛЦАГЧ ЭМЧ НАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАХ ЭЭЛЖИТ ХЯНАЛТ ЭРГЭЛТИЙГ ХИЙЛЭЭ

                Мэргэжил дээшлүүлэх институт нь өмнө нь Эмээлт, Гүнт, Морингийн давааны шалган нэвтрүүлэх постонд дайчлагдан ажиллаж байгаа эмч үйл ажиллагаатай танилцаж санал хүсэлтийг нэгтгэн НЭМГ, ЭМХТ-д уламжилж байсан бол 2 дахь удаагийн хяналт эргэлтийг 2020 оны 3-р сарын 12-ны өдөр Налайх, Өлзийт, Баруун туруун, Эмээлтийн шалган нэвтрүүлэх постонд дайчилгаанд ажиллаж байгаа суралцагч эмч нартай уулзаж гүйцэтгэж байгаа ажил үүрэгтэй нь танилцаж, санал хүсэлтийг нь авч, мөн хамтран ажиллаж байгаа багийнхны санал сэтгэгдлийг сонсож, зөвлөгөө өглөө.

   Мэргэжил Дээшлүүлэх Институтийн захирал Д.Амарсайхан, арга зүйч Г.Алимаа нар хяналт эргэлтийг хийхэд\ 

Налайх шалган нэвтрүүлэх постонд 2 дүрс оношилгооны үндсэн мэргэшлийн чиглэлээр суралцаж байгаа 3, хөтөлбөрийн зөрүү арилгах багц цагийн сургалтанд суралцагч 2

Өлзийтийн шалган нэвтрүүлэх постонд төгсөлтийн дараах сургалтанд эмнэлзүйн эмгэг судлалын үндсэн мэргэшлийн сургалтанд суралцаж байгаа 2, хөтөлбөрийн агуулгыг нөхөн суралцах багц цагийн сургалтанд суралцагч 2 

Баруун турууны шалган нэвтрүүлэх постонд Өрхийн анагаах ухаан судлалын суралцаж байгаа 2, Нүд судлалын чиглэлээр суралцаж байгаа 2, хөтөлбөрийн агуулгыг нөхөн суралцах багц цагийн сургалтанд суралцагч 2

Эмээлт шалган нэвтрүүлэх постонд Нүд судлалын чиглэлээр суралцаж байгаа 3, хөтөлбөрийн агуулгыг нөхөн суралцах багц цагийн сургалтанд суралцагч 3 эмч буюу нийт 23 эмч хуваарийн дагуу ажил үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэж байлаа.

Мэргэжил дээшлүүлэх институтийн зүгээс нийт дайчлагдан ажиллаж байгаа эмч нарт дараах мэдээлэл зөвлөгөөг өглөө.

1)    Авто тээврийн хөдөлгөөнтэй газар аюулгүй байдлаа хангаж ажиллах,

2)    Халдвар хамгааллын дэглэм баримталж хариуцлагатай ажиллах,

3)   Хамтран ажиллаж буй  багийнхан болон зорчигч, Эрүүл төвийн удирдлага хамт олонтой ёс зүйтэй, соёлтой, хүндэтгэлтэй харилцах

4) МДИ-ийн вэб хуудсан дайчилгааны үйл ажиллагаа, хангамж, зохион байгуулалттай холбоотой  санал асуумж бөглөх талаар зааварчилгаа өгсөн

5)  Дэд захирал Д. Зоригийн дэмжлэг болгон өгсөн 100 ширхэг маскыг суралцагч болон цагдаа нарт тараахад сэтгэл өндөр хүлээн авсан.

  Бид дайчилгаан ажиллаж байгаа суралцагч эмч нарын ажиллах нөхцөл аюулгүй байдлыг хангах үүднээс шалган нэвтрүүлэх постонд ажиллаж байгаа суралцагчдын санал хүсэлтийг ажлын байран дээр нь очиж авахаас гадна, судалгааг институтийн веб хуудсаар цахим хэлбэрээр авч нэгтгэн ЭМС болон УОК, НОК- уламжлахаар төлөвлөн ажиллаж байна.

   Дэлхий нийтэд хүнд сорилт болсон COVID 19 цар тахлын үед ард түмэн үйлчлүүлэгч, өвчтөн бүрийн амь насыг аврахаар өдөр шөнөгүй ажиллаж олон мянган эмч нартай хөл зэрэгцэн үүргээ ухамсарлан хариуцлагатайгаар манлайлан ажиллаж байгаа төгсөлтийн дараах сургалтанд суралцагч эмч нартаа АШУҮИС болон МДИ хамт олноос талархаж байна.

Share:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *