КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /COVID-19/-ЫН ҮЕД УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЭМЧИЛГЭЭНИЙ /ЭМНЭЛ ЗҮЙН/ ТҮР ЗААВАР

ЭМЯ-ны Уламжлалт анагаах ухаан судлалын мэргэжлийн зөвлөл Короновирүсийн халдварын үед уламжлалт анагаах ухааны аргаар эмчлэх эмнэлзүйн түр заавар боловсруулан МУ-ын Засгийн газрын гишүүн, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэлд  гардуулан өглөө.

   ДЭМБ-аас гаргасан Шинэ Коронавируст (COVID-2019) халдварын тандалт, оношилгоо эмчилгээний түр заавар” Ойрхи Дорнодын амьсгалын хам шинжийг үүсгэгч коронавирус (MERS-CoV)-ийг илрүүлэх заавар “Шинэ коронавируст халдвар (COVID-2019)-ыг оношлох, эмчлэх, сэргийлэх заавар”-т үндэслэн Монголын уламжлалт анагаах ухааны аргаар эмчлэх эмнэлзүйн түр зааврыг боловсруулсан.

  ЭМЯ-ны Уламжлалт анагаах ухаан судлалын мэргэжлийн зөвлөлийн дарга, ерөнхий мэргэжилтэн АШУ-ны доктор, профессор Д.Цэрэндагваар ахлуулсан ажлын хэсэгт МАУОУС-ийн багш академич Ш.Болд, профессор С.Сээсрэгдорж, дэд профессор Б.Лагшмаа, доктор Б.Цэрэнцоо нар ажиллаа. 

   Уг заавар нь Монгол улсын хэмжээнд шинэ коронавирус (COVID-19)-ийн халдвар бүртгэгдсэн тохиолдолд УАУ-ы эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнийг мэдээлэл, арга зүйгээр хангах зорилготой, шаардлага гарвал халдварын голомтод орж ажиллах 21 эмчийн бүрэлдэхүүнтэй зөвлөх үйлчилгээний багийг бүрдүүлэн аргазүйгээр хангалаа.

Share:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *