АШУҮИС-ийн докторант магистрант нарын анхааралд

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01-р сарын 26-ны өдрийн хуралдаанаар коронавирүсийн халдварын эрсдэлээс сэргийлэх зорилгоор их, дээд, дунд сургууль, МСҮТ, цэцэрлэгийн сургалтыг 2020 оны 03-р сарын 02 хүртэл зогсоох шийдвэр гаргалаа.

Энэ шийдвэрийг үндэслэн АШУҮИС-ийн танхмийн сургалтыг 2020 оны 01-р сарын 27-оос 03-р сарын 02-ны өдөр хүртэл түр зогсоох болсныг мэдэгдэж байна. Энэ хугацаанд орох лекц, семинарын хичээлийг тэнхим, багш нар цахим хэлбэрээр явуулж, холбогдох онлайн эх сурвалжийг суралцагчдад хүргэн, хичээлийн үнэлгээг онлайнаар гүйцэтгэх болно. Энэ хугацаанд их сургуулийн хэмжээнд олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагааг хориглосон болно.

Share:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *