БНСУ-ын Дэйгүү хотноо зохион байгуулагдсан “ The 10th IBRO World Congress of Neuroscience” олон улсын хурлын мэдээ

АШУҮИС-ийн Эрдмийн сургуулийн захирал Б.Дамдиндорж, ШУТГ-ын дарга Л.Баттүвшин болон ШУТГ-ын мэргэжилтэн Б.Жавхлан нар 2019 оны 09 сарын 21-25-ны өдрүүдэд БНСУ-ын Дэйгүү хотноо зохион байгуулагдсан “ The 10th IBRO World Congress of Neuroscience” олон улсын хуралд амжилттай оролцлоо. Уг хурлын хүрээнд ШУТГ-ын дарга Л.Баттүвшин нь аман болон ханан илтгэл хэлэлцүүлж мөн АШУҮИС-ийн харьяа Тархи Судлалын Хүрээлэн болон БНСУ-ын Тархи судлалын хүрээлэнтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх, судалгаа, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор судалгааны төсөлт ажил хамтран хэрэгжүүлэх, хамтарсан хурал, семинар зохион байгуулах, судлаач эмч, оюутныг чадавхжуулах зэрэг олон талт үйл ажиллагааг өргөжүүлэхээр албан уулзалт хийлээ. Энэ хурлын үеэр зохион байгуулагдсан НҮБ-ын харьяа ЮНЭСКО-ийн “Тархи судлалын шинжлэх ухаан ба боловсрол” cэдэвт чуулганд АШУҮИС-ийн захирал Ж.Цолмонг төлөөлж оролцов.
Тус хуралд олон улсын нийт 5000 гаруй судлаач нар оролцсон бөгөөд тархи судлал, нейросайнсын шинжлэх ухааны өнөөгийн хөгжлийн түвшин, цаашдын хандалагын талаар дүгнэн хөгжлийн үйл явцад улс орон бүрийн судлаачдын оролцоо, хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийг хэлэлцэж өөрсдийн санал, бодлоо хувуулцлаа. БНСУ-ын Тархи судлалын хүрээлэн нь 1998 онд байгуулагдсан бөгөөд нийт 9 чиглэлээр эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг томоохон хүрээлэн юм.

Дэлхийн тархи судлалын ерөнхийлөгч Pierre Maggisretti-гуйн хамт (2019.09.22)

АШУҮИС-ийг төлөөлөн оролцсон судлаач нар (2019.09.23)

 

Share:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *