ХҮРЭЛТОГООТ 2019

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Анагаахын Залуу Судлаачдын Монголын Холбоо, Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яам, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Шинжлэх Ухаан Технологийн Газар, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ХҮРЭЛТОГООТ 2019 эрдэм шинжилгээний бага хурлын Анагаахын салбар хуралдаан 2019 оны 10-р сарын 12-ны өдөр Одон Орон Судлалын “Хүрэлтогоот” төвд болно

“Хүрэлтогоот-2019” эрдэм шинжилгээний бага хурлын Анагаахын салбар хуралдаанд анхан шатны шүүгчдийн зөвлөгөөнөөс шалгарсан 12 илтгэлийг хэлэлцүүлэх бөгөөд 2 шилдэг залуу судлаачийг БСШУС-ын сайдын нэрэмжит 4 сая төгрөгийн грантаар шагнах юм.

“Хүрэлтогоот-2019” эрдэм шинжилгээний бага хурлын Анагаахын салбар хуралдааны календарчилсан төлөвлөгөө:

Бүтээл хүлээн авах: 2019 оны 09-р сарын 27 хүртэл

Хариу илгээх: 2019 оны 09-р сарын 30

Хурлын өдөр: 2019 оны 10-р сарын 12

Судлаачид тавигдах шаардлага:

1.Докторын зэрэг хамгаалаагүй байх

2.35 нас хүрээгүй байх

Хуралд бүртгүүлэхдээ http://khureltogoot.mysa.mn/register веб хуудсаар бүртгүүлэх, эсвэл zesemdorj@mnums.edu.mn хаягаар бүтээлээ илгээж болно. 

Хуралд бүтээл ирүүлэх хураамж 35000 төг (Дансны дугаар: ХААН БАНК 5031329125 О.Зэсэмдорж, Илтгэгчийн нэрийг бичих)

Бүтээлд тавигдах шаардлагыг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Share:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *