“Mental Health and Wellbeing for Health Science Students”

Эрдмийн сургуулийн урилгаар “Altruism in Medicine institute” үүсгэн байгуулагч Вашингтон, Хонг Конгийн АУ-ны сургуулийн хүндэт профессор Barry Kerzin “Mental Health and Wellbeing for Health Science Students” сэдэвт богино хугацааны сургалтыг 2019.09.30-2019.10.04-ны хооронд зохион байгуулах гэж байна. Та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
Бүртгэл: Эрдмийн сургуулийн 07 тоот өрөөнд болон дараах холбоосоор орж бүртгүүлнэ. ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.
Бүртгэлийн хураамж-30,000 төгрөг /Жич: ирэхдээ төлбөр авч ирнэ үү/
Холбоо барих утас: Г.Цацралтуяа мэргэжилтэн /88007332/
Хүндэтгэсэн:Эрдмийн сургуулийн хамт олон
“Mental Health and Wellbeing for Health Science Students” сэдэвт сургалт
Үндэслэл:
Оюун санааны эрүүл мэнд нь сайн эмч, сувилагч, эрүүл мэндийн мэргэжилтэн байхад тун чухал. Бие сэтгэлийн тэнхээ барагдана гэдэг нь оюун санааг хөөрөгдөж, улам бүр алдаа гаргахад хүргэдэг, цаашдаа өөрийн зан байдалд сөргөөр нөлөөлж болох ба ухаан самаарч, сэтгэцийн хямрал бий болгох, аливаа зүйл утга учиргүй санагдана. Тиймээс дэлхий даяар эрүүл мэндийн мэргэжлийн олон сургуулиуд оюуны эрүүл мэндийг хангахын тулд уян хатан, энэрэнгүй, ухаалаг боловсролыг хэрэгжүүлсээр ирсэн. Зөв эрүүл оюун санааны хийгээд сэтгэлзүйн боловсрол нь уур уцаар, атаа чөтөө, бардамналыг тэвчээр хатуужил, талархал, даруу төлөв байдлыг бий болоход туслах оюун санааны эрүүл мэндийг бий болгодог. Иймээс сөрөг хандлага, зан төлвийг өөрчлөх, танин мэдэхүйн боломж, бололцоог хангах, сурахуйн сэтгэлгээг бий болгох, энэрэнгүй сэтгэлийн ардах нигүүсэнгүй сэтгэлийг тордож, өөртөө итгэх эерэг хандлагыг бий болгох, Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны чиглэлээр суралцагч оюутнуудад мэргэжлийн чадварыг хүнлэг, энэрэнгүй зантай хослуулан заах юм.
Сургалтын зорилго: Эрүүл оюун ухаан, сайн сайхан байдлыг хөхүүлэн дэмжиж, мэргэжлийн хийгээд хүндлэг зан төлөв, оюун санааны энэрэнгүй байдал, хайр өршөөл, ачлалыг бий болгох танин мэдэхүйн хандлагыг бий болгох юм.
Сургалтын зорилт:
1. Сургалтын явцад сөрөг сэтгэлгээ, оюун бодлыг олж таних
2. Сөрөг сэтгэлгээ, оюун бодлыг эерэг хандлага, сэтгэлгээгээр өөрчилж сурах
3. Энэрэнгүй сэтгэл, хайр нигүүслээр бусдыг хамгаалж, туслах
4. Хосолсон хөтөлбөр дээр суурилан зан байдлын болон эрүүл мэнд, халамжийн мэргэжилтэн болж боловсрон гарах
5. Чадварлаг эрүүл мэндийн мэргэжилтэн-өвчтний харилцааг бий болгох
6. Үйлчлүүлэгч, хамт олны харилцаанд итгэлцлийг хэрхэн бий болгож, ойлголцоход суралцах
7. Чадварлаг, багийн тоглогч эрүүл мэндийн мэргэжилтэн
Хуваалцах:

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн