Falling Walls Lab Mongolia

Эрхэм хүндэт эрдэмтэн, доктор, судлаач, мэргэжилтэн, шинийг санаачлагч залуучуудад,

Шинийг эрэлхийлэгч хүсэл тэмүүлэлтэй, авъяаслаг залуу судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүдэд зориулсан шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, судлагааны шинэлэг формат бүхий Falling Walls Lab Mongolia–д та бүхнийг хамтран ажиллахыг урьж байна. Форум нь эрдэмтэн, бизнес эрхлэгч, мэргэжилтнүүд хэн бүхнийг өөрийн судалгааны ажил, бизнесийн загвар, шинэлэг төсөл, санаагаа бусад мэргэжилтнүүдэд 3 минутын дотор багтаан танилцуулах боломжийг олгож байна.

Falling Walls Labs дэлхийн олон улс орнуудад жил бүр зохион байгуулагддаг бөгөөд энэхүү олон улсын тэмцээний 100 орчим үндэсний ялагчид нь 11 сарын 08-нд Берлин хотноо зохион байгуулагддаг Falling Walls Lab Finale-д өрсөлдөх эрхтэй болохоос гадна дэлхийн нэр хүндтэй Falling Walls Conference-д оролцоно. Тус хуралд дэлхийн шилдэг 20 эрдэм шинжилгээний судалгааны баг өөрсдийн дэвшилтэт чухал нээлтийн талаар танилцуулж “Which are the next walls to fall?”  буюу “Дараагийн нурах хана хаана вэ?” талаар хэлэлцэнэ.

Falling Walls Lab Mongolia  форум нь 2019 оны 10 дугаар сарын 04-нд анх удаа Гадаад Харилцааны Яамны “Зөвшилцөл” их танхимд зохион байгуулагдана. Бүртгэл www.falling-walls.com/lab/apply  хаягаар 2019 оны 09 сарын 22-ыг хүртэл явагдана.

Ерөнхий зохион байгуулагч нь “Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль”, Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа болон “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ, албан ёсны түншээр Монгол Улсын Гадаад Харилцааны Яам.

Монгол Улсын үндэсний ялагч  ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагдах Олон улсын Falling Walls Lab Finale-д оролцоно. Олон Улсын Falling Walls Lab Finale–н 1 ялагч Falling Walls Conference-д өөрийн шинэлэг санааны талаар дахин илтгэлээ танилцуулж мөнгөн шагнал хүртэнэ. Үндэсний ялагчийн аяллын зардал болон 11 сарын 07-оос 09-ний хооронд Берлин хотод байх байрны зардлыг зохион байгуулагч тал бүрэн хариуцна. Бүх олон улсын Лаб финалистууд Falling Walls Conference-д сонсогчоор оролцох  эрхтэй. 

 Falling Walls Lab-ыг  Falling Walls Сангаас зохион байгуулдаг бөгөөд Bayer Foundations болон Sartorius JSC дэмжин хамтран ажиллаж байна.

Хэрвээ танд тодруулах зүйлс байвал дараах хаягаар холбогдоно уу:  mongolia@culturalenvoy.de , info@artsandmediaconsulting.org эсвэл  the Falling Walls Foundation (lab@falling-walls.com).

 

Дэлгэрэнгүй мэдээллийг www.falling-walls.com/lab  эсвэл fb.me/FallingWallsLabMongolia  хуудаснаас авна уу.

 Хавсралтаар брүтгэлтэй холбоотой болон форумтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллүүдийг хавсаргав.

2018 оны Falling Walls Lab Finale-н highlight видеог  https://www.youtube.com/watch?v=AnZ7eEERN38  линкээр орж үзнэ үү. 

Хавсралт 1 FWLabMongolia19-OPEN CALL_Who can apply_MGL_FINAL

 

Share:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *