Nature Research Academies

Сайн байна уу?
Та бүхэнд Nature-ийн ахин зохион байгуулагдах гэж байгаа сургалтанд бүртгүүлэхийг урьж байна. Өмнөх сургалтанд оролцож байсан хүмүүс шинээр “Science Communication Training1 өдрийн сургалт зохион байгуулж байгаа.
 
 
БСШУСЯ-ны санаачлага, санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол улсад 2 дахь удаагаа зохион байгуулах Springer Nature-ийн “Nature Research Academies”-ийн 3 өдрийн сургалтанд хамтран ажиллахыг хүсч байна. Үүнд:
  • Author Training  – 2 days
  • Science Communication Training – 1 day
сургалтуудыг 2019 оны 6 дугаар сарын 4-нөөс 6-ны өдрийг хүртэл зохион байгуулна.
 
Nature Research Academies Author Training
Сургалтын үндсэн зорилго нь багш, судлаач нарт олон улсын нэр хүндтэй эрдэм шинжилгээний сэтгүүлд бүтээл хэвлүүлэх, эрдэм шинжилгээний бүтээлийн ёс зүй, бүтээл бичих чадвар, сэтгүүлийг зөв сонгох, редакцтай хамтран ажиллах зэрэг бусад бүх мэдлэгийг цогцоор олгоход чиглэсэн нийт 8-н хэсэгтэй сургалт.
 
Nature Research Academies Science Communication Training
Судлаачид олон нийт, хэвлэл мэдээлэл, санхүүжүүлэгч байгууллагууд гэх мэт өргөн хүрээний хүмүүст  зориулан судалгааныхаа талаар тодорхой мэдээллээр хангах нь улам бүр чухал болж байна. Энэхүү 1 өдрийн сургалт нь судлаачдад судалгааны үр дүнг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх арга зам, платформууд ашиглах боломжуудыг танилцуулна. Үүнд: олон нийтэд шинжлэх ухааны мэдлэгийг хүргэх, хэвлэлийн мэдээ бэлтгэх, сурвалжлагч нарт хэрхэн ярилцлага өгөх гэх мэт
 
Хавсралтаар сургалтын товч танилцуулга, хөтөлбөр, зурагт хуудас зэргийг явуулж байна. 
Share:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *