Тархи судлалын хүрээлэн | “Тархи Судлалын үндсэн техникүүд –Улаанбаатар 2019” сэдэвт сургалт

Дэлхийн тархи судлалын байгууллага ба АШУҮИС-ийн харьяа Тархи судлалын хүрээлэнгээс хамтран зохион байгуулж байгаа “Тархи Судлалын үндсэн техникүүд –Улаанбаатар 2019” сэдэвт сургалтанд урьж байна.

 

Сургалтын зорилго: Тархи судлалын үндсэн арга техникийн онол, дадлага, туршлага  олгох

Зохион байгуулагч:  АШУҮИС-ийн харьяа Тархи судлалын хүрээлэн

Хугацаа: 2019 оны 9-р сарын 2-ны өдрөөс (Даваа) эхлэн 9-р сарын 7-ыг хүртэл (Бямба)

Хамрах хүрээ:  Судлаач, эмч, багш, сэтгэлзүйч, докторант, магистрант

Товч танилцуулга:

Судлаач, эмч, багш, сэтгэлзүйч, докторант, магистрант

Товч танилцуулга: Дэлхийн тархи судлалын байгууллагын Ази-Номхон далайн бүсийн хороо болон АШУҮИС-ийн харьяа Тархи судлалын хүрээлэн хамтран тархи судлалын албан ёсны сургалтыг Монголд 2 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Тус сургалтанд тархи судлалыг сонирхдог шилдэг 20 оролцогчийг сонгон шалгаруулж хамруулна (сурагч болон оюутан хамрагдах боломжгүй). Тус сургалтанд мэдрэлийн эсийн бүтэц, үйл ажиллагаа болон төрх үйлийн тархи судлалын талаарх суурь ойлголт, судлах арга аргачлал, түүний эмнэлзүйн ач холбогдлын тухай мэдлэг, дадлага, туршлага олгох зорилгоор лекц, семинар, туршилт, хэлэлцүүлэг зэрэг олон талт сургалтын хэлбэрүүд багтсан.  Бүх оролцогч өөрийн хийж байгаа судалгаагаа аман болон ханын илтгэл хэлбэрээр хэлэлцүүлэх, эксперт судлаачдаас зөвөлгөө авах боломжтой. Түүнчлэн тархи судлалын чиглэлээр суралцах, ажиллахад нь дэмжлэг болох зорилгоор дотоод гадаадын лабораториудын дэлгэрэнгүй мэдээлэл, судлаач нартай нь биечлэн уулзах боломжоор хангана. Сургалтын 5 дахь өдрөөс эхлэн Монголын нейросайнсын нийгэмлэгийн VI чуулганд оролцох боломжтой. Сургалтын туршид оролцогчид нь хоол, аялалын зардал, сургалтын материалаар бүрэн хангагдана. Багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, хамт олны эв нэгдлийг үүсгэх зорилгоор бусад соёлын арга хэмжээ зохион байгуулна.

Сургалтын хөтөлбөр  

  Лекцийн сэдэв Семинарын сэдэв Туршилт
1 Cell signaling in the brain DNA extraction protocols Perfusion fixation of mice  
2 Neuroinflammation Cell viability assay Cryostat sectioning of mice brain
3 Neuronal type-specific gene expression Western blotting Crystal violet methods
4 Neuronal type-specific gene expression Essentials in RT-qPCR DAPI/NeuN staining methods
5 Neuroendrocrinology Essentials in ELISA Open field microscopy methods
6 Behavioral neurophysiology Confocal microscopy Confocal microscopy methods
7 Developmental neuroscience Stereotaxic ICV injections Cell culture using ENDO cell line
    Tracking methods Western blotting analysis

 

Сургалтын  талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, бүртгүүлэх зааврыг хавсралтаар илгээж байна.  

Хавсралт 1 (Бүртгүүлэх зааварчилгаа)

Хавсралт 2 (Сургалтын хөтөлбөр)

Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар харна уу.

http://neuroscience.mn/ibro-aprc-associate-school-2019/

Бүртгэлийг 2019 оны 5 сарын 7-ны өдрөөс өмнө доорх хаягаар хийнэ.

https://form.jotform.com/90923948458977

 

 

Share:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *