“ЭРДМИЙН ЧУУЛГАН-61” | ЭРДМИЙН СУРГУУЛИЙН САЛБАР ХУРАЛДААН

“ЭРДМИЙН ЧУУЛГАН-61”

ЭРДМИЙН СУРГУУЛИЙН САЛБАР ХУРАЛДААН

 эрдэм шинжилгээний илтгэлийн удирдамж

2019.01.11
Эрхэм хүндэт эрдэмтэн, судлаач та бүхнийг АШУҮИС-ийн Эрдмийн Сургуулийн “Эрдмийн чуулган – 61” салбар хуралдаанд урьж байна. Эрдэм шинжилгээний хуралаар магистрант, докторант, резидент эмч судлаач мэргэжилтнүүдийг эрдэм шинжилгээний ажил хийх арга барилд сургах, судалгаа хийх идэвх санаачилгыг өрнүүлэх, эрдэм судлалын ажлаа хэлэлцүүлэх, эрдэм шинжилгээний ажлыг нь дэмжих, нийтэд сурталчлан таниулах зорилготой.

Эрдэм шинжилгээний хурал 2019 оны 03 сарын 28-ны өдөр болно.
Хамрах хүрээ. АШУҮИС-ийн магистрант, докторант, резидент эмч нар.

Судалгааны бүтээлд тавигдах нийтлэг журам:
Судалгааны ажил нь урьд өмнө хэлэлцүүлж байгаагүй, зохих журмын дагуу ёс зүйн хорооны зөвшөөрөл авсан байна. Судалгааны ажил нь шинжлэх ухааны үндэслэлтэй, шинэлэг санаа дэвшүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц арга ашиглан, гарсан үр дүнг шинжлэх ухаанчаар тайлбарласан байна.

Шалгаруулах явц.

1-р шатанд: Илтгэлийн хураангуйг 2019 оны 02 сарын 25-ны 17.00 цагаас өмнө электрон байдлаар offdpt.graduate@mnums.edu.mn хаягт илгээнэ. Хүлээн авсан бүх илтгэлийг илтгэлийн хураангуйд оруулан хэвлэнэ. Хугацаандаа ирүүлсэн илтгэлүүдээс шалгарсан 20 илтгэл (магистрантын 10, докторантын 10) дараагийн шатанд орно. 2-р шатанд шалгараагүй илтгэлүүд ханын илтгэл хэлбэрээр оролцоно.

2-р шатанд: Шалгарсан магистрант, докторантын 20 илтгэлийг “ЭРДМИЙН ЧУУЛГАН 61” хурлын үеэр нээлттэй хэлэлцүүлж (аман илтгэлийн хугацаа 7мин) магистрант, докторант тус бүрт аман илтгэл тус тус гурвыг (магистрант 3, докторант 3) шалгаруулна.

Шалгуур үзүүлэлт.
1-р шат
1. Шинжлэх ухаанч байдал
2. Судалгааны бүтээлч санаа, шинэлэг тал
3. Судалгааны ач холбогдол
4. Хураангуй бэлтгэсэн байдал

Бүртгэлийн хураамж. 30.000₮ төгрөг. Илтгэл явуулсан судлаач бүрт илтгэлийн хураангуй олгоно.


Илтгэлийн хураангуйд тавигдах шаардлага. ТАТАЖ АВАХ

Зохион байгуулагч:

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль
Эрдмийн сургууль
Эрдмийн сургалтын тэнхим

Share:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *