70 буюу түүнээс дээш оноо авч сул хуваарьт элсэхээр өргөдөл гаргасан шалгуулагчдын анхааралд

Төгсөлтийн дараах сургалт:

70 буюу түүнээс дээш оноо авч сул хуваарьт элсэхээр өргөдөл гаргасан шалгуулагчдын анхааралд

70 буюу түүнээс дээш оноо авч сул хуваарьт өргөдөл гаргасан шалгуулагчдын өргөдөл шийдвэрлэгдсэн байдлыг ЭНД ДАРЖ харна уу? “Орсон” гэсэн тэмдэглэл бүхий эмч нар дараах материалыг бүрдүүлэн 2018 оны 09 сарын 26-н өдөр 09:00 – 12:00 цагийн хооронд ЭМСА-н 322 тоотод авчирч шалгуулна уу. Тэнцсэн боловч зарлагдсан хугацаанд материал бүрдүүлж өгөөгүй болон материал шаардлага хангаагүй тохиолдолд элсүүлэх боломжгүй.

Бүрдүүлэх материалын жагсаалт: 
  1. Суралцахыг хүссэн хувийн өргөдөл
  2. Элсэгчийн анкет (ЭНД ДАРЖ татаж авна уу)
  3. Иргэний үнэмлэхний хуулбар
  4. Сургууль төгссөн диплом /бакалавр/ (нотариатаар баталгаажуулсан) 
  5. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар
  6. 3х4 хэмжээтэй цээж зураг 3 хувь
  7. Үйл ажиллагааны хураамж (сургалтын төлбөрийн 10 хүртэл хувьтай тэнцүү байна) /Материал тэнцсэн тохиолдолд төлнө/
  8. Сургалтын төлбөр төлсөн баримт /материал тэнцсэн тохиолдолд төлнө/ Байгууллагын захиалгаар суралцаж буй элсэгч нь дараах нэмэлт материалыг бүрдүүлнэ.
    • Суралцуулахыг хүссэн байгууллагын албан бичиг
    • Сургалтын төлбөрийн эх үүсвэр (албан байгууллага, захиалагч байгууллагатай хийсэн гэрээ)

Дээрх материалууд шаардлага хангасан тохиолдолд төлбөрөө төлнө.

Төлбөрийн мэдээлэл:

  • Сургалтын төлбөр: 832,000 төг/код: 104, Регистрийн дугаар, овог нэр/
  • Үйл ажиллагааны төлбөр: 83,200 /код : 108, Регистрийн дугаар, овог нэр/
  • Банк: Хаан банк
  • Дансны дугаар: 5031813390
  • Хүлээн авагч: АШУҮИС
Хуваалцах:

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн