Төгсөлтийн сургалт: Магистрын элсэлт

ЭРҮҮЛ МЭНДИЙН НИЙГМИЙН АЖЛЫН ЧИГЛЭЛЭЭР МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРТ ШИНЭЭР ЭЛСЭЛТ АВЧ ЭХЭЛЛЭЭ

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН НИЙГМИЙН АЖЛЫН ЧИГЛЭЛЭЭР МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦАХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ 2018 ОНЫ 9-Р САРЫН 21-НИЙ 14.00 ХҮРТЭЛ ЯВАГДАЖ БАЙНА.

Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ажил, нийгмийн эрүүл мэнд, анагаах ухаан чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, эрүүл мэндийн нийгмийн ажлын чиглэлээр цаашид ажиллах эрмэлзэлтэй хэн бүхний өмнө тус сургалт нээлттэй.

ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.

Дараах чиглэлээр магистрын судалгааны ажил хийх боломжтой.

  • Ажлын байрны стресс, нийгэм-сэтгэл зүйн орчин 
  • Сэтгэл гутралын асуумжийн хүчин төгөлдөр байдал
  • Ахмад настны нийгмийн дэмжлэг
  • Эрүүл мэндийн салбарт нийгмийн ажлын үйлчилгээ 
  • Судалгааны ёсзүйн асуудал
  • Асуумжийн хэрэглээ, хүчин төгөлдөр байдал
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн алдаанд нөлөөлж буй нийгмийн хүчин зүйлс
  • Ажлын байран дахь сайн сайхан байдал, нийгэм-сэтгэлзүйн орчин
  • Эмнэлгийн нийгмийн ажил
  • Нийгмийн эрүүл мэндийн ёс зүй
  • Үйлчлүүлэгчийн нийгэм-сэтгэлзүйн хүчин зүйлс
  • Эрүүл мэндийн байгууллагад олон мэргэжлийн багаар ажиллах нь
  • Баримтын судалгаа
  • Халдварт болон халдварт бус өвчний эрсдэлийн үнэлгээ
  • Монголын нийгмийн эрүүл мэндийн тогтолцооны хөгжил дэх нийгэм улс төрийн нөлөөллийн асуудалд 
  • Орчин үеийн нийгмийн эрүүл мэндийн тогтолцоо бүрэлдэн хөгжсөн нийгэм улс төрийн нөхцөл байдлыг шинжлэх нь,
  • Нийгмийн эрүүл мэндийн уламжлалт тогтолцооны түүхэн хэв шинжүүд, түүнд нөлөөлсөн нийгмийн байгууллын онцлогийг судлах нь
  • Нийгмийн эрүүл мэндийн талаарх үзэл баримтлалын өөрчлөлт, түүнд нөлөөлж буй нийгэм улс төрийн хүчин зүйлс
  • Монголын нийгмийн эрүүл мэндийн тогтолцоон дахь ёс суртахууны зохицуулалт, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
  • Нийгмийн эрүүл мэндийн салбарын ёс зүйн баримт бичгүүдийн агуулга, хэрэгжилтийг шинжлэх нь
  • Нийгмийн эрүүл мэндийн ёс суртахууны хэм хэмжээнд нөлөөлж буй уламжлалт соёлын өвөрмөц зан үйлийг судлах нь
  • Нийгмийн эрүүл мэндийн ёс суртахууны хэм хэмжээнд нөлөөлж буй шашны итгэл үнэмшил, холбогдох зан үйлийг судлах нь
  • Судлаачийн хүсэлтээр холбогдох бусад сэдвүүд.

 

 

 

 

Share:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *